Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна
Сүүлийн жилүүдэд хотын хүн ам олширч, тэр хэрээр барилга, уул уурхайн үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес хүрээгээ тэлж буй. Үүний уршгаар нийгмийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс эрс нэмэгдэж буйг мэргэжилтнүүд онцолж ирсэн. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхээр Эрүүл ахуйн тухай хуулийг УИХ баталж, өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нөөс мөрдсөн ч төдийлөн хангалттай хэрэгжихгүй байгааг  салбарын мэргэжилтнүүд хэлж байна.Өөрөөр хэлбэл, гудамжинд нус, цэрээ хаябал торгодог гэсэн ганц заалтаар уг хуулийг явцуу ойлгож болохгүй юм.

Эрүүл мэнд, спортын сайд СЛамбаа "Эрүүл ахуйн тухай хуульд олон шинэ заалт тусгасан. Тухайлбал, хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөхдөө эрүүл ахуйн болон барилгын стандарт норм, нормативыг үндэслэн эрүүл мэндийн үнэлгээ хийх, төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу барьж ашиглах, хүн амын ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хуульчилсан. Харин одоо бид иргэд, боддого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хуулиа сурталчилж, бүх түвшинд хэрэгжүүлэх, хянах том ажил үлдлээ” хэмээн  өнгөрсөн долоо хоногт болсон "Эрүүл, аюулгүй орчин" зөвлөгөөний үеэр ярилаа. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-06-09 02:40:02
    Эрүүл ахуй, хог, утааны асуудал ч нармай Ламбаагаас хэтэрсэн хэрэг байхаа, Бат үүл утаанаас УБ хот бүрэн салсан, Бээжингээс ирж туршлага судалсан гэж хуцаа бизд...