Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км зам барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Энэхүү замыг энэ сарын 25-нд дуусгахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байгаа аж. Зам, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Өвөр залаат”, “Бадрах ойл”, “Арж капитал”, “Хансуун зам”, “Насны зам” компаниуд ажиллаж байгаа бөгөөд ЗТЯ-ны Авто зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 13,35 км замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Хансуун зам” компани үндсэн газар шорооныхоо ажлыг эхлээгүй, төлөвлөгөөнөөс 23 хувийн хоцрогдолтой яваа бөгөөд зөвхөн хэмжилтийн ажлаа хийж байна.
Харин “Арж капитал” компани 25 км замын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар асфальт хучилтын ажлаа хийж эхэлсэн байна. Мөн “Бадрах ойл” компани төлөвлөснөөс илүү ажлын биелэлттэй явж байгаа бол “Насны зам”, “Өвөр залаат” компаниуд 23-26 хувийн хоцрогдолтой ч ажлаа эрчимжүүлж эхэлжээ.

Б.Сансар
olloo.mn
olloo.mn