Юнивишний барьцаанаас салмаар байна
“Юнивишний ах, эгч нартаа баярлалаа. Интернет, сошиал ертөнцөөс хол байлгасанд нь, тасраад л ирээд л, тасраад л” ийм мэдээлэл твиттерээр цацагдаж, залуучууд дуу нэгтэйгээр лайк дарж, дэмжиж өнжив, өчигдөр. Үнэндээ юнивишнд талархах ч зүйл бий, галзууртлаа бухимдах тохиолдол ч гардаг. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа бүсгүйчүүд, өндөр настны тэтгэвэртээ гарч, хийх зүйлгүй уйдсан хөгшчүүдэд кабелийн энэ суваг ямар нэг байдлаар хань болж, уйтгарыг нь сэргээдэг. Бас тухайн нэвтрүүлэг, мэдээ сэлтийг ажилтай байгаад үзэж чадаагүй бол нөхөөд үзчих боломжтой гээд технологийн шинэ дэвшлийг монголчуудад танилцуулсан гэх мэтээр магтаж болох л доо.
 
Гэвч сайн зүйлд садаа мундахгүй гэгчээр хэрэглэгчдийг хоёрдугаарт тавьдаг нь дэндүү харамсмаар. Миний бодлоор, хамгийн өндөр төлбөр бүхий сувгийг сонгосон иргэдийн хувьд хамгийн эелдэг үйлчилгээг хүсэх нь зүй ёсны хэрэг. Тийм үйлчилгээг авч чадахгүй байгаадаа би төдийгүй гэрийнхэн маань бухимдахдаа өөр кабелийн сүлжээг сонгох дээрээ тулсан ч бид юнивишнд аль хэдийнэ барьцаалагдсан байлаа.
 
Учир нь тус сүлжээг анх тавиулахад smart box хэмээх хар төхөөрөмжийг худалдаж авсан юм. Одоогоос хоёр бил үү, гурван жилийн өмнө. Үүний дараа хүүхдүүдтэйгээ суваг булаацалдахгүй хэмээн кабелиа салаалуулав. Тэгтэл жил хагасын дараа өнөөх хар төхөөрөмж нь гэмтэж, телевиз 10-20 минут гараад л автоматаар унтарчихдаг боллоо. Гэр бүлийн гишүүд бүгд ажилтай тул түүнийг засуулах завтай ч хүн байсангүй явсаар улсын наадамтай золгодог байгаа. Энэ хооронд хүү тусдаа гарч, өөрийнхөө өрөөнд байсан зурагтаа аваад явсан тул суваг булаалдах хүнгүй боллоо.
 
Гэсэн хэдий ч наадмын олон хоногийн амралтыг далимдуулан, завтай байгаа дээрээ гээд дуудлага өгч өнөөх аппаратын учрыг олох гэтэл гэмтсэн байна. Шинээр худалдаж ав гээд түр хугацаанд сүүлд тавигдсан жижиг аппаратыг холбож өгөөд явчихав.
 
Эдүгээ түүнийгээ хэрэглэсээр байгаа юм. Ингээд л бид өнгөрсөн жилийн долдугаар сараас хойш салаалж хэрэглэснийхээ төлбөрийг төлсөөр өнөөдрийг хүрсэн хэрэг. Сар бүр 20 мянган төгрөг гэхээр жилийн хугацаанд хөөрхөн мөнгө болчихжээ. Лав нэг сарын байрны төлбөр төлөх хэмжээний мөнгийг юнивишнд сул өгсөн гэсэн үг.
 
Тэгээд л салаагаа түр хугацаагаар /дахин жижиг зурагт автлаа/ салгуулахаар ХУД-дэх юнивишний салбарт очсоноор хэрэг мандаах нь тэр. Теллер охин хэлж байна аа, та салаагаа салгуулах гэж байгаа бол салаалсан кабелиа, жижиг төхөөрөмж, удирдлагаа авчир гэв. Миний хувьд түр хугацаагаар, хоёрдугаарт анх тавьж өгсөн вокс аппарат эвдэрсэн тул жижгээ хураалгахгүйгээр ашиглаж байх хүсэлтийг тавьснаар буруудаж, улмаар өнөөх бүсгүйтэй муудалцаад гарлаа.
 
Хэрэвзээ юнивишн хэрэглэгчээ алдахгүйг хичээдэгсэн бол миний тавьсан саналыг хүлээн авч жижгээ хурааж авахгүйгээр цааш ашиглуулах эсвэл шинээр том аппарат тавих шаардлагатай гэж үзэж байгаа юм бол суурилуулж өгөөд түүнийгээ төлбөр дээр нь нэмээд биччихэж болох л байсан. Гэрээгээ цуцалсан тохиолдолд гэр рүү нь орсон кабелийг тэр чигээр нь сугалж аваад тушаах чадвар хэн хүнд байх билээ. Гэтэл сугалж чадахгүй юм бол үнийг нь төлөх учиртай юм гэнэ.
 
Мөн гэрээ цуцлагдсан өдөр хүртлэх төлбөрийг тушаах ёстой аж. Надтай ижил зовлонтой хүн тэр өдөр тааралдсан. Тэрбээр мөнөөх теллер бүсгүйн тавьсан өндөр шаардлагаас болоод тэндээс зугтах шахаад гараад явсан. Харин би үлдсэн. Хэрэглэгчийг татах энгийн арга бол учир байдлыг хэнд ч ойлгомжтойгоор тайлбарлаад өгөх чадвартай теллерийг ажиллуулахаас гадна хэрэглэгчийн ашиглаж буй тоног төхөөрөмж нь дор хаяж гурван жилийн баталгаатай байх эс бөгөөс хэрэглэгч өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж төхөөрөмжийг гэмтээсэн бол шинээр суурилуулж өгөхдөө төлбөрийн уян хатан үйлчилгээг санал болгодог байвал мөн ч олон үйлчлүүлэгч та бүхэнд талархаж явах байсан юм.
 
Харин тэд мөнгөндөө, хэрэглэгчийнхээ тоонд цадаж ханасан учраас хэн нэгэн үйлчлүүлэгч гэрээгээ цуцалья гэвэл уухайн тас зөвшөөрч, хамаг эд зүйлээ хуу татаж, тоног төхөөрөмжөө хураан авдаг муухай зантай аж. Яг өнөө нөхрөөсөө салаад явж байгаа авгай шиг зантай юм гээч. Хэрэглэгч яагаад хэрэглээгээ түр хугацаагаар салгуулах эрхгүй гэж. Яагаад төхөөрөмж гэмтсэн тохиолдол бүрт шинээр худалдаж авах ёстой гэж. Тэрхүү хар хайрцаг бүхий төхөөрөмжийг юнивишний хэрэглэгч болсонд нь урамшуулал болгохын дээр асуудал гарсан тохиолдол бүрт нь шинээр солиод өгч болохгүй нь юундаа байна вэ. Эсвэл чанаргүй төхөөрөмж нийлүүлчихээд тэр нь эвдрэх тоолонгоор ашиг олдог юм болов уу. Үнэнээ хэлнэ үү. Юнивишнийг сонгосон нь миний буруу юм бол намайг зовоож, элдэв юм нэхэлгүйгээр кабель утсаа салгаад аваад явах арга байна уу. Би есөн давхар байшингийн дээвэр дээрч гарч кабель утсыг сугалж татаад зогсч байх насны хүн биш. Надад туслана уу.

Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tulga 2016-06-12 01:27:50
    Skai denduu ymaa.sportiin suvag nemsen geed mungu heheed baih ym
  • hereglegch 2016-06-09 17:53:12
    Edniih ih sonin gazar shuu taalagdahgui bolood bgaa mongo l nemeed neheed bn
  • Dorj 2016-06-09 13:30:14
    Naaduul chini anh garch irseneesee l iim l baisan sh dee.naaduulaasaa erthen salsa n ulziitei dee sansar Ktv-gemtsen haicagaa unegui l colidog ugdug shuu dee
  • unen ug 2016-06-09 11:12:47
    bi anh abaad odoo sansariig songoson adilhan l gardag buh subag bas uhaaraaj uzdeg plash hiigeed suadlj uzsen delhii deer iptv gedeg uzdeg 1 ch uls bhgui bson
  • Untraa 2016-06-09 09:50:23
    Mash muu bnga tasaldana xuraamj ondor bvgdeeree bolie
  • УНТРААГААД,АСАА 2016-06-09 09:45:32
    ЭДНИЙ УРИА БОЛ "УНТРААГААД АСАА" ХА ХА ХА
  • Hereglegch  2016-06-09 08:09:20
    Yag unen shuu.Manai huuhed gertee salaalj tabiad salguuliya geed ochson chini baahan uym neheed. Odoo tegeed sar bur hii mungu tuluud l
  • yadarsan hergelegch 2016-06-09 05:39:15
    univisionoos tatgalzaj bie setgelee amraacgaayaa
  • lkhamsuren 2016-06-09 04:31:45
    unibishinii internetiin hurd gereend zaasan hemjeendee hurehgui bainga gatsaj dogpldoj bn. hyalt tabiachee
  • hereglegch 2016-06-09 03:53:40
    Yagaad bichisen commentiig ustgaad baa Buten jil tag bsanaa genet ih mongo neheed, tolohgui bol shuuhed ogno gej surduulj daramtalahaa bolimoor yumaa
  • Зочин 2016-06-09 03:08:18
    skymedia -гийн ухрааж үзэх үйлчилгээ энэ сараас төлбөртэй болсон. Хэдэн жилийн өмнө мобикомын дугаар харах үйлчилгээ тусдаа үнэтэй байсан шиг. Увайгүй юм нууд...
  • Zochin 2016-06-09 02:42:45
    Skymedia bas tasraad udaj bn.zalgahaar ergeed holbogdoyo.tag l bn
  • Хөөрхий дөө 2016-06-09 02:41:45
    Сайхан үйлчилгээ хүргэлээ гэхийн оронд бүгд л гонгинож хараах юм. Юм хийсэн хүн муулуулж хийгээгүй нь хийгүй сайн хүн гэж магтуулж явдаг улс даа Монголд
  • hereglegch 2016-06-09 02:36:08
    Tohooromjiin unee tolood tavuilsan baital butsaagaad huraagaad avchihsan.2015 oni 7 sard 120.000 garaad tasluulsan baital saya utasdaad 250 garsan ba geh yum...
  • Tulgaa 2016-06-09 02:28:56
    Um humaa evdcheed l busdad tuvugtey shaardaad bval ingedeg um. Yasan urt gomdol bichi zavtay hun be.
  • Хэрэглэгч 2016-06-09 02:17:28
    Тус компаний үйл ажиллагааны талд баримтлах бодлогоо боловсруулж байгаа бодлогын хэмжээнд ажиллаж буй нөхөд нэгийг бодох бизээ.
  • ЮНИВИШН 2016-06-09 01:19:54
    ЮНИВИШН ГЭРИЙН ЗУРАГТЫГ МИНЬ ТҮГЖЭЭТЭЙ КОДТОЙ БОЛГОСОН.СУВАГ СОЛИХОД УДАЖ БАЙЖ СОЛИГДОНО.ДУУ НЬ ХЭТ ИХСЭЭД БАГАСГАХААР БҮР ДУУГҮЙ БОЛЧИХОНО.АРАЙ Л ДЭЭР ҮЕИЙНХ
  • hun 2016-06-09 01:11:12
    bugdeeree salguulya tegeed ingej ongirohiig n harya
  • Zochin 2016-06-09 00:57:23
    Zalgaj uguhduu ireed zalgaad ugsun yum bol salgahdaa uursduu salgaad avaad yavj ygd boldoggyi um. Ugaasaa MCS-iin byh business iim yaj shulah uu, hulhidah u gdg...
  • Hereglegch 2016-06-09 00:46:37
    Uneteigee adil uilchilgee uzuuldeg bol ch yahav, buten udruur salgaad uuchlaaraigaas uur uggui suuj bdag gazar daa, baritsaanaas ni garmaar l bna
  • Bold 2016-06-09 00:18:52
    Юнивэшнд барьцаалагдаагүй юнивэшний хэрэглэгч гэж бараг байхгүй байх өө. Манайх л гэхэд тэдний дарамтанд байдаг.
    • хэрэглэгч 2016-06-09 03:04:59
      юнивэшнд дарамтлуулсаар энэ насаа дуусгах болж байна уу