Татвараа төлөөгүй жолоочийг өдөр бүр торгоно
Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа энэ сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон ч одоогийн байдлаар 70 гаруй мянган жолооч татвараа төлөөгүй байна гэх мэдээлэл бий.
 
Тиймээс ч жолооч нар татвараа төлөхгүй явсаар замын хөдөлгөөнд оролцож улмаар торгуулах, замын цагдаагийн алба хаагч нартай үл ойлголцох асуудал гаргасаар байгаа юм. Тэгвэл энэ сарын 20-ыг хүртэл хяналтын тооллого явуулж байгаа бөгөөд үүний дараа хэчнээн авто машин байгаа эсэх нэгдсэн тоо гарах аж.
 
Дашрамд өгүүлэхэд татварыг нь төлөөгүй машинаар замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын камерт бичигдсэн бол торгууль ногдуулах юм байна .Тодруулбал татвараа төлөөгүй машины улсын дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт сануулсан учир гэрийн хаягаар нь торгууль хүргэх аж. Өөрөөр хэлбэл, жолоочийг татвараа төлөх хүртэл нь өдөр бүр торгууль бичигднэ гэдгийг албанхан анхааруулж байна. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-06-16 07:56:08
    Хуулиа зөрчөөд байгаа юм биш үү. 1 л удаа шийтгэх зарчимтай штээ. Ямар тушаал журам мөрдөгдөж байна вэ? Ямар лаг ТОМ гар баталсан юм бэ? Дахин төлөхгүй, шүүхд
  • одко 2016-06-09 05:22:54
    ядахдаа наад татвар төлөх системээ хялбар болгооч онлайнаар төлдөг болгочооч.
  • иргэд 2016-06-09 03:59:42
    ямар сайндаал 1өдөр 1 цагийн дотор 1 машиныг 3-4 удаа торгох вэ дэ иргэдийг ядахдаа хийх ажилаар нь хангаж чадахгүй байж өөрсдийнхөө бор зүрхээр идэх талхаа
  • Сугар 2016-06-08 13:37:24
    АН гарч ирээд ганц цэцэглэсэн юм гэвэл татвар л байна. Татвараар 4 жил сайн дарамталж олон компанийг дампууруулсан.