Боксчид олимпийн эрхийн төлөөх тэмцээнд оролцоно
Монголын олимпийн боксын шигшээ багийн тамирчид олимпийн эрхийн төлөөх тулаанд оролцохоор 10-нд Бакуг зорино. Рио-2016 олимпийн наадмын эрх олгох тэмцээн энэ сарын 16-25-нд Азербайжан улсын нийслэл Бакуд болно.

Тэмцээнээс жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан боксчдод олимпийн эрх олгоно. 

Бакуд олимпийн эрхийн төлөө тулалдах боксчид:
·         52кг Х.Энх-Амар
·         56кг Э.Цэндбаатар
·         75кг Н.Шинэбаяр
·         81кг С.Эрдэнэбаяр
Монголын боксын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагч Х.Алтанхуяг, бэлтгэл хангагчаар Б.Мишээлт нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.