Ноолуурын ханш суларчээ
Хөдөө аж ахуйн биржид өнгөрсөн долоо хоногт 21.7 тэрбум төгрөгийн, 388.7 тонн ноолуур арилжаалагдсан байна.

Үүнээс боловсруулаагүй бараан ноолуурын ханш нэг килограмм тутам нь 55 мянга, цайвар ноолуурынх 57 орчим мянган төгрөгийн ханштай байна.
Энэ нь дундаж үнэ ханш бөгөөд өмнөх долоо хоногийн дүнтэй харьцуулахад цайвар ноолуурын ханш 3000 төгрөгөөр, бараан ноолуурынх 2000 төгрөгөөр суларчээ.

Өнгөрсөн сарын дүнгээр тус биржид 1597 орчим тонн ноолуур арилжаалсан нь 2015 оны мөн үеэс 12 орчим хувиар бага дүн юм байна. Харин ханшийн хувьд бага зэрэг өндөр байгаа бөгөөд бараан ноолуурын ханш өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар, цайвар ноолуурынх 8.4 хувиар өндөр байгаа аж. 
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.