ЭЕШ-д сонсох даалгаврыг оруулахгүй байхаар болжээ
Энэ жилийн ЭЕШ-д шалгуулагчийн сонсох чадварыг шалгах тестийг нэмж оруулахаар болоод байсан. Гэвч энэ төрлийн тест авах боломжгүй болсныг Боловсрол Шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын Үнэлгээний Төвөөс албан ёсоор мэдэгдлээ. 

Уг мэдэгдэлд,“2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан. Үүний дагуу хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж дууссан.Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендерийг сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болох тул энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсныг мэдэгдэж байна. Харин хөдөө орон нутагт туршилтын журмаар дүн оноонд нөлөөлөхгүйгээр сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг авна.” гэсэн байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.