Хуурамч диплом үгүй болно

Боловсролын салбар мэдээллийн нэгдсэн системтэй болж байгаагаа өнөөдөр зарлалаа. Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хугацаанд салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж, "Мэдээллийн нэгдсэн цахим систем"-ийг бий болгожээ.

Энэ нь их сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, суралцагчдын мэдээлэл, сурагчийн авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэлт, явц зэргийг дэлхийн хаанаас ч цаг тухайд нь мэдэж болох шинэ программ юм. 
 
Тодруулбал боловсролын салбарын мэдээллийн системтэй болсноор сурагч, багш, сургууль, шалгалттай холбоотой бүртгэл, мэдээллийг бичгээр авч цаг алддаг, мэдээлэл давхарддаг байдал арилна.  Үүнээс гадна оюутнуудад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлэг хэзээ, хаашаа, хэний дансанд орж байгаа нь хүртэл ил болох юм. Цаашлаад дүнгийн бүртгэл засах, хуурамч диплом олгох гэсэн тус салбарт  ихээхэн шүүмжлэл дагуулдаг асуудал үгүй болж авилгал, аргалах үзэгдэлд цэг тавьж байгаа юм байна.

Системийн нээлтийн ажиллагааны үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Өнгөрсөн долоо хоногт манай яам төрийн байгууллагуудаас анх удаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаагаа батламжлуулсан. Өнөөдөр мэдээллийн нэгдсэн системтэй болж байна.  Бид өнгөрсөн 4 жилд хийнэ гэж зорьсон ажлаа бүгдийг хийж чадлаа” хэмээн онцлов.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бумбайчихаад дахиад л зургаа татуулчихаж 2016-06-09 07:56:34
    Ээлжит PR.
  • ЗОчин 2016-06-09 03:01:31
    Боловсролын салбарыг 4 жил самарлаа даа. Одоо төрхмөндөө буцах болж дээ...
  • Зочин 2016-06-09 00:42:20
    Энэ 4 жил боловсролын салбарт үнэхээр их өөрчлөлт, их ажил хийгдсэн. Олон сайхан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Боловсролын салбарт голдиролдоо орохыг чармай...
  • Bagsh 2016-06-08 16:18:12
    Pizdaa bolovsroliin said ni iim yum hiigeed suuj baih gej... Zugeer olond taalagdah gej yadsan. Soyon gereeruuleh talaar !sanguidee ene novsh
  • багш 2016-06-08 13:14:36
    Захын сургуулиуд интернет сүлжээ алга. СХД-ийн 107-р сургуульд багш нарыг тараагдсан нөөтбүүкийг няравт хүлээлгэж өгөөд намар ирээд ав гэж байгаа,сайд аа
    202.179.29.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-06-08 08:35:44
    Хуурамч дипломыг зөв гээд шивчихлээр ялгачихдаг программ гэж битгий худлаа хэлээрэй дээ