Б.Гарамгайбаатарыг сонгуулийн хууль зөрчсөн эсэх асуудлаар шалгуулна
УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт АН-аас   нэр дэвшигч Б.Гарамгайбаатар хууль зөрчсөн талаар Уламжлалын нэгдсэн намын гишүүд Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ.

МУНН-ын гишүүн Д.Одгэрэл мэдээлэлдээ “УИХ-ын гишүүн, УИХ-ын сонгуулийн 41 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатар нь 2016 оны тавдугаар сарын 26-29-ний өдөр гурав хоногийн турш Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Тэрэлжийн Улаанбаатар-II амралтын газарт Хэнтий аймгийн иргэд сонгогчдыг цуглуулан хүлээн авалт зохион байгуулан дайлж,  архидуулж, амруулан хууль зөрчсөн үйл ажиллагаа зохион байгууллаа. Б.Гарамгайбаатар  Сонгуулийн хуулийг уландаа гишгэж, хуулиар хориглосон үйл ажиллагаа явууллаа. Мэдээлэлд нотлох баримтаар дүрс бичлэг хийсэн байгаа. Түүнчлэн төрийн өмчийн автомашин ашиглаж байсан. Түүний энэхүү үйлдэл нь сонгогчдын саналыг татах зорилгтойгоор явуулж буй ажиллагаа. Нөгөөтэйгүүр сонгуулийн сурталчилгаа хийж сонгогчдод өөрийгөө ухуулан таниулж байна.  Сонгуулийн хуулиар зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглосон байгаа.
 
Тиймээс УИХ-ын 41 дүгээр тойрогт нэр дэвшигч Б.Гарамгайбаатарын энэхүү хууль зөрчсөн зөрчлийг шалган тогтоолгож, холбогдох шийдвэрийг гаргуулахаар Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, СЕХ-нд  мэдээлэл хүргүүлж байна” гэсэн юм.

Мөн тэрбээр УИХ-ын гишүүн хүн өөрөө хууль тогтоомжийг үл ойшоож, хуулийн хэд хэдэн зүйл заалтыг ноцтой зөрчиж буй нь иргэн намайг энэ удаагийн ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үнэн зөв, шударга явагдана гэж итгэх итгэлийг үгүй хийж байна гэлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-09 07:18:07
    Yamar buduuleg humuus ve. Ter Odgerel gegch harin henees yu avchihaad henii zahialgaar uruvdultei uildel huugeed yavaa yum bol do.
  • Зочин  2016-06-08 10:30:12
    Э.Бат Үүлийн лалар байна даа
  • Хэнтий 2016-06-08 09:53:40
    Энэ муу п и з д а юу юм бэ, сонгуулийн дараа харнаа чамайг
  • СУУСАР 2016-06-08 08:51:46
    ЭНЭ ЮУУ ХИЙЖ ГЫГҮҮЛСЫМ ЭНЭ ХҮНИЙГ ИРГЭД ТАНьДАГ ЮМУУ? СОНГУУЛь БОЛОХООРЛ ГАРЧ ИРНЭ
  • Зочин 2016-06-08 08:32:05
    Наад нөхөр чинь Чингэсийн жинхэнэ алтан ураг өнөөгийн Монгол улсын хуулиар биш 13-р зууны ИХ Монгол улсын цаазын дагуу үйл ажиллагагаа явуулж байгаа юм