Олимпийн тамирчид сүлд дуутай боллоо
Монгол поп опера "Увертюра” хамтлагийн залуус "Бид эх оронтойгоо хамт" хэмээх Монголын тамирчдын сүлд дууг бүтээжээ. Тус уран бүтээл нь "Rio 2016" оны зуны олимпод оролцох Монголын баг тамирчдад дэмжлэг үзүүлэх хандив цуглуулах аяны хүрээнд бүтээгдсэн бөгөөд өнөөдөр Олимпын хорооны байранд клипний нээлтийн хэвлэлийн хурлыг хийж, танилцуулсан юм.

“Бид эх оронтойгоо хамт” дууны шүлгийг МУСТА А.Эрдэнэ-Очир, хөгжмийг МУСТА Цэн.Эрдэнэбат нар бичсэн бол хөгжмийн найруулгыг Анир дуу бичлэгийн студи, видео клипийг “Face” студи хийжээ.

Хэвлэлийн хуралд тус уран бүтээлийг бүтээсэн "Олимпийн хөгжлийг дэмжих сан", "Монголын үндэсний олимпийн хороо", "Монголын байт харвааны холбоо", "Анир" студийн хамт олон болоод үе үеийн олимпын медиальтай тамирчид үүрэн телефоны оперотор компиануудын төлөөллүүд оролцлоо.

Аяны хүрээнд “Увертюра” хамтлаг үүрэн телефоны "Скайтел", "Мобиком", "Юнител""Жи мобайл" компаниудтай хамтран тус уран бүтээлээ олон нийтэд хүргэж арилжих бөгөөд түүний ашгийг "Олимпийн хөгжлийг дэмжих сан"-аар дамжуулан олимпод оролцох тамирчдад зориулах юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.