Дархан-Уулд нэр дэвшигч Б.Баттөмөр батламжаа гардлаа
Монгол ардын намаас өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 76 гишүүнийхээ батламжийг албан ёсоор гардуулан өглөө. Тусгаар тогтнолын ордонд болсон энэхүү ёслолын арга хэмжээнд намын нэр дэвшигчид болон  дэмжигчид нь оролцсон юм. Нэр дэвшигчдийн батламж гардуулах арга хэмжээг МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлэв.  

МАН өчигдөр хамгийн түрүүнд СЕХ-оос нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авсан бол өнөөдөр мөн бусад намуудаас хамгийн эхэнд гишүүдээ батламжиллаа.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт МАН-аас Б.Баттөмөр, Д.Хаянхярваа, Б.Жавхлан нар нэр дэвшиж буй билээ. Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээ Дархан нутагт намаас дэвшүүлж байгаа нь элгээрээ хэвтчихээд байгаа эдийн засгаа аврахын зэрэгцээ хөгжлийн гол бүс нутгаа өөд татах өндөр итгэлийг тэдэнд хүлээлгэж байна.

Дархан-Уул аймгийн 43 дугаар тойрогт МАН-аас нэр  дэвшиж буй эдийн засгийн ухааны доктор Б.Баттөмөрийн тухайд төрд олон жил ажилласан туршлагатайн дээр эдийн засгийг хөгжүүлэхэд  20 гаруй жилээ зориулж, энэ чиглэлээр 10 гаруй ном бүтээл туурвин олны хүртээл болгосон билээ.

Мөн тэрбээр МАН-ын мөрийн хөтөлбөрт өнөөгийн нийгэм болон эдийн засагт хамгийн ихээр тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар тусгахад  гол үүрэг гүйцэтгэн ажилласан юм.


А.Жаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-08 11:46:12
    Darhand Battomoriig demjine harin EMG-n dargaar Battsengel mangariig ood ni tatahad tanii dem bsan Odoo tegej mangartaj eruul mendiin sistemiig elegeer onhoruub...