МАН нэр дэвшигчиддээ батламж гардууллаа
УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдэд МАН-ын дарга М.Энхболд батламжийг нь өнөөдөр гардуулж өглөө. Батламж гардуулах үйл ажиллагааны нээлтийн үгийг МАН-ын дарга М.Энхболд хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ ирэх дөрвөн жилийн төрийн жолоог хэнд атгуулах вэ гэдгийг шийдэх, Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрхээ хэрэгжүүлэх чухал үе ирээд байгааг онцолсон.  МАН-д улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын түүчээ болох түүхэн үүрэг оногдож буйг ч хэллээ. 

Монгол Ардын намаас энэ удаагийн сонгуульд анх удаа нэр дэвшиж байгаа 36 хүн байгаа аж. МАН-ын дарга М.Энхболд "Энэ удаагийн сонгуульд манай намд алдах эрх байхгүй. Ялалтын төлөө хамтдаа зүтгэе. Бидний ялалт ард түмний ялалт байх болно" гэсэн юм. Хамгийн эхний батламжийг Төв аймагт нэр дэвшигч М.Энхболдод УИХ-ын гишүүн гишүүн, МАН-ын хамгийн ахмад настай гишүүн болох Д.Дэмбэрэл гардуулж өглөө. Үүний дараа нэрсийн жагсаалтын дагуу УИХ-ын сонгуульд оролцогчдод батламжийг нь гардуулж, намтрыг нь видеогоор танхимд суусан иргэдэд танилцуулсан. 

Уг үйл ажиллагааны хаалтын үгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн юм. Тэрбээр МАН нэр дэвшигчдээ боловсон хүчний нарийн шүүлтүүрээр гаргаж ирснээ дурдсан. Цааш нь хэлэхдээ "Ард түмний амны салхи,  сэтгэлийн луужин Ардын намыг зааж байна. Тиймээс Ардын намтай ард түмэн ялахын ерөөл тавьж байна" гэлээ. Нэр дэвшигчид "Халуун элгэн нутаг" дуу дуулж,  дурсгалын зураг татуулснаар батламж гардуулах үйл ажиллагаа өндөрлөлөө.













Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sons 2016-06-08 16:19:31
    tana namd itgeed uze yahav 2020 ond odoogiin humuus shig baival zailaarai ta nar
  • Иргэн 2016-06-08 14:53:44
    тэр нэгэн цагт төр байраа бүгдийг хувьчлаад өгсөн шүү дээ тэрэн шигээ гэр хороолол устгаад шууд байр хувьчилж өгвөл. Тэхдээ барилгын компани биш төр хийх
  • Altaa 2016-06-08 11:50:25
    Ardin namd itgej baina, amjilt husey!
  • Gansukh 2016-06-08 10:48:14
    MAH ylnaa ..................................MAH ylnaa ..................................MAH ylnaa ..................................MAH ylnaa .....................
  • AMjilt husiy  2016-06-08 10:44:48
    Amjilt husiy MAH-daa ene songuuliar ta buhen chadah bolnoo!!!!!!!!!!!!!!!!!!
  • unen ug 2016-06-08 10:35:35
    ta bugd eh orno abrah boltugai amjilt husie
  • нар 2016-06-08 08:40:06
    АМЖИЛТ дэмжинээ та бүгдийгээ
  • TSOGT 2016-06-08 08:33:28
    ZOW2 SAIHAN ZALUUS BAINA SH DEE ERCH HUCHTEI ENE ERCHEEREE HOL YWNAA TA NAR AMJILT HUSII
  • Дэмжиж байна 2016-06-08 08:14:36
    Улс орны аварлын од нь байгаарай
  • Ялалт 2016-06-08 08:08:59
    Одоо эд нар төрийн жолоог зөв чигт нь атгаж ард олны амьдралыг дээшлүүлэх цаг ирсээн..
  • Tiimee bayr hurgey 2016-06-08 08:07:22
    Eh ornii egel howguud ene tsagiin tsaglashgui humuus egelgui baatruudaa demji-
  • . 2016-06-08 07:57:56
    offshir danstai shaldan bandi nar
  • ider 2016-06-08 07:57:09
    Ehneruudee hurtel gargaad yagaad l bndaa
  • Зочин 2016-06-08 07:37:06
    Танай нам л ялж улс орноо аврахгүй бол дууслаа шүү. Та нартаа итгэж байна. Ялалт та бидний гарт байна. Урагшаа
  • enhbayr 2016-06-08 07:18:54
    MANgaruud yalj haragdaach...
  • зочин 2016-06-08 07:12:04
    эвтэй байгаарай заавал ялна шүү
  • зочин 2016-06-08 07:08:55
    баяр хүргие та нарыгаа дэмжинээ амжилт
  • кккк 2016-06-08 07:08:47
    Хуцдаг халтарууд шүү
    202.9.40.48
    Мэдэгдсэн Хариулах