СХД-ийн гэр хорооллын 36 гудамжийг гэрэлтүүлэгтэй болголоо

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны гэр хорооллын 36 гудамжийг бүрэн гэрэлтүүлэгтэй болголоо. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 29, Баянхошууны 12, 21, 23, 29-36, Монлааны 6,14, Овооны 1-3 гудамжууд

  • 24 дүгээр хороо Зээлийн 17,18, 20, 21

  • 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 16, Оёдлын 3

  • 11 дүгээр хороо Мандлын 1,2 дугаар хэсэг

  • 8 дугаар хороо Нуурын 2,4, Булгийн 1

  • 28 дугаар хороо Сансарын 4,7, 12

  • 23 дугаар хороо Хангайн 13, 40,43, 45,46, 55, 65,66,69,84 дүгээр гудамжийг гэрэлтүүлэгтэй болгов. Ингэснээр иргэд аюулгүй орчинд сэтгэл тэнүүн алхах боломжийг бүрдүүллээ хэмээн талархаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.