“Сайн хашаа” хөтөлбөрийн нээлт боллоо

Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар “Сайн хашаа” хөтөлбөр, тус хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийн ерөнхий журмыг баталсан юм.

Энэ хөтөлбөрийн нээлт Чингисийн талбайд өнөөдөр болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ хөтөлбөр хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм гэж “Сайн хашаа” хөтөлбөрийн нээж Ерөнхий сайд хэллээ. Ингэснээр агаар, хөрс, усны бохирдол  ч багасна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд гэр хороололд оршин суудаг иргэдийг Засгийн газрын “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдаж, амьдрах орчноо сайжруулахыг уриаллаа.

Хөтөлбөрт нэг өрх айл дангаараа хамрагдаж болно, хөршийнхтэйгөө, эсвэл гудамжаараа ярилцаж хамтарч болно. Олон айл хамтрах тохиолдолд техникийн болон бусад шийдэл, санхүүжилтийн боломж илүү нэмэгдэнэ. “Сайн хашаа” хөтөлбөрийг 2021 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Иймд Засгийн газар ард иргэдийн саналыг авч хөтөлбөрт тусгах боломж нээлттэй гэдгийг тэрээр хэллээ.

Хөтөлбөрт хамрагдсан иргэнд арав хүртэл сая төгрөгийн таван жилийн хугацаатай, таван хувийн хүүтэй зээл олгох бөгөөд эхний 24 сар буюу хоёр жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөх юм.

“Сайн хашаа” хөтөлбөрийн санхүүжилтийн хэмжээ жилд 200 хүртэл тэрбум төгрөг байх бөгөөд жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгана.
Эхний ээлжинд Улаанбаатар хотын 69200 айл өрх хөтөлбөрт хамрагдаж байна. Эдгээрийн төлөөлөл зарим иргэдэд хөтөлбөр хамрагдах батламж гардууллаа.

“Сайн хашаа” хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллаж байгаа 30 гаруй аж ахуйн нэгж, компани тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний иж бүрэн шийдлээ танилцуулсан үзэсгэлэнг Чингисийн талбайд гаргасан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ үзэсгэлэнтэй танилцаж, зарим компанийн төлөөлөлтэй ярилцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2016-06-08 15:09:36
    200 тэрбум д хэдэн айл оролцох вэ? 40 саяын байраар тооцвол 5000 айл байранд орчих юм байна жил бүр бодлого гаргаж байхаар нэг мөр шийдвэл ард түмэнд сайн бишүү...
  • иргэн 2016-06-08 06:44:57
    эхлээд гэр хорооллдоо зам тавихаа байг гэхэд замаа зас гэр хорооллын замын тоос чинь утаа угаараасч илүү энэ хотыг манантуулж байна нэг удаач болов очоод хар