Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурчээ
Энэ оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын урсгал дансны алдагдал 56 хувиар буурч, 580.5 сая ам.долларт хүрсэн тухай Монголбанк цахим хуудаснаа мэдээлжээ. Өнгөрсөн оны мөн үед урсгал тэнцэл 1.308 тэрбум ам.доллараар алдагдалтай гарч байв. Харин хөрөнгө, санхүүгийн тэнцэл 2.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 100 хувь буюу 969.6 сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм байна. Монгол Улсыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оны өдийгөөс 64 хувиар буурсан нь үүнд нөлөөлсөн гэнэ.

Өнгөрсөн оны эхний таван сарын хугацаанд Монгол Улс 1.11 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан бол энэ жил уг үзүүлэлт 402.3 сая ам.доллар болж огцом буураад буй. Үүнээс гадна бусад хөрөнгө оруулалтын алдагдал ч 611.3 сая ам.доллараар өсчээ. Аж ахуйн нэгжүүдийн гадаад худалдааны авлага 176.8 сая ам.доллараар, гадаад валютын дотоод цэвэр урсгал 407.1 сая ам.доллараар нэмэгдэж, харин хилийн чанадад банкин дахь харилцах хадгаламж 108.4 сая ам.доллараар, зээлийн ашиглалт 111.3 сая ам.доллараар тус тус буурсан нь бусад хөрөнгө оруулалтын алдагдал өсөхөд нөлөөлсөн хэмээн Монголбанк тодотгожээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.