“Буянт-Ухаа- II” хороололд энэ онд 3900 айлыг нэмж оруулна
Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захиалгаар босож буй хамгийн том орон сууцны хороолол болох “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаар ээлжийн 3900 айлын орон сууцны барилгын ажлыг өнөөдөр эхлүүлж байна. “Буянт-Ухаа- II” хороолол энэ ондоо багтаад 3900 айлын орон сууцаар бүл нэмэх ажээ.

Хан-Уул дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт, хотын төвөөс 14.75 км-ын зайд баригдах шинэ хороолол нийт 19.32 га талбайг эзлэх бөгөөд 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг, 1200 хүүхдийн хоёр сургууль, худалдаа үйлчилгээний хэсэг, кинотеатр, газар доорх авто зогсоол, амралт чөлөөт цагийн бүстэй байх гэнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.