Налайхын зөвшөөрөлгүй уурхайд амиа алдах тохиолдол буурахгүй байна
Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлох нь ихсэж түүнийг дагаад харамсалтайгаар амь насаа алдах тохиолдол багагүй гардаг.
 
Өчигдөр Налайх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 настай иргэн Д-гийн эзэмшлийн зөвшөөрөлгүй нүүрс олборлохоор ухсан аманд ажиллаж байсан, Налайх дүүргийн 1-р хороонд суух 27 настай А, Налайх дүүргийн 7-р хороонд суух 27 настай Г нар шороонд дарагдаж нас барсан хэрэг өчигдөр гарчээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Байсхийгээд хүний амийг авч оддог Налайхын нүүрсний  амуудыг холбогдох албаныхан хаах шийдвэр гаргаж, лацаддаг ч  хэд хоногийн дараа хулгайгаар ажлаа явуулж эхэлдэг нь өнөөдөр асуудал болоод байна. Мэдээж хүний амь нас хохирч байгаа нь аюултай хэдий ч энэ жижиг амуудаар амьдралаа залгуулдаг олон иргэд байгаа. Тиймээс энд ажиллаж буй хувиараа нүүрс олборлогчдод хөдөлмөрийн аюулгүй байдал сахиулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгааг дүүргийн иргэд хэлж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-08 07:37:59
    Зөвшөөрөлгүй бол хөдөлмөр хамгаалал гэж ярих нь буруу, ер нь хууль бус л бол асуудлыг ингэж өөгшүүлж болохгүй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах