Олимпийн хошой аварга Н.Картер сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ
Саяхан Олон улсын олимпийн хороо "Бээжин-2008” олимпод оролцсон 12 орны 31 тамирчны шинжилгээнээс допинг илэрснийг зарласан. ОУОХ Бээжингийн олимпийн наадмын үеэр авсан допингийн шижилгээний дээжээс 454-ийг сонгон, Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Олон улсын спорт холбоодтой хамтран шинжилгээ хийжээ.

ОУОХ Бээжингийн олимпод оролцсон, зодог тайлаагүй байгаа, “Рио-2016”-д оролцох эрх авсан 454 тамирчны Бээжингийн олимпод оролцохдоо өгсөн сорьцыг дахин шинжилж, тухайн үед баригдаагүй өнгөрсөн 31 тамирчинг илчилсэн байна.

Тэгвэл сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн тамирчдын тоо дахин нэгээр нэмэгдлээ. Тодруулбал, олимпийн хошой аварга, ДАШТ-ий гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт, Ямайкийн алдарт тамирчин Неста Картераас сэргээшийн төрлийн бодис илэрчээ. Түүний 2008 оны Бээжингийн олимпийн наадмын үеэр өгсөн шинжилгээг дахин шинжлэхэд сэргээш илэрчээ. Н.Картер Бээжингийн олимпт багийн буухиа гүйлтэд М.Фрейтер, Усайн Болт, Асафа Пауэл нарын хамт аваргалсан юм.

Дашрамд дуулгахад тамирчид  тэмцээний үеэр сэргээш хэрэглэснээ нуух боломж байдаггүй юм байна. Учир нь тэднээс авсан сорьцыг 10 жил хадгалж, нягталж шалгадаг юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-06-08 07:14:36
    Монголчууд ганцаараа биш энэ дэлхий тэр чигтээ солиорчихсон юм байна, одоо юу ч ууж идэхгүй байлдтай биш идсэн бүх юмнаас чинь сэргээш илрэх юм байна даа
  • zzz. 2016-06-08 06:20:10
    tgd ter ued n ilreegui yum odoo ilerdeg yum bhda.