Тоон гарын үсэгт шилжихэд ААН-үүдээс мөнгө авч байгааг  гайхах хүн олон байна
Монгол улс цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн.Энэ хүрээнд татварын тайланг тоон гарын үсгээр хүлээж авдаг болоод нэлээд хэдэн жилийг үдлээ. Харин энэ оноос Нийгмийн даатгалын байгууллага тоон гарын үсгийг нэвтрүүлэхээр болоод байгаа.  

Харин энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд ААН-үүдээс мөнгө  гаргуулж буйг олон хүн эсэргүүцэж байна.Тодруулбал ААН-үүд ажилтнуудынхаа талаарх тайлан мэдээллийг цахимаар өгч, тоон гарын үсгээр баталгаажуулахын тулд  тоон гарын үсгийн этекон төхөөрөмж нэг удаа 40.000 төгрөгөөр, нэг жилийн эрхийг 44.000 төгрөгөөр, хоёр жилийн эрхийг 77.000 төгрөгөөр худалдан авах ёстой аж. Энэ бүх худалдан авалтад НӨАТ нь ороод хоёр жилийн эрхтэй төхөөрөмж авахад 121.000 төгрөг болж байгаа юм. ААН-үүд  “Мон Пасс Са” гэх гэрчилгээ олгох байгууллагаас авах ёстой аж.

Тэгвэл татварын байгууллага тоон гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлж эхлэхдээ тухайн үед ААН-үүдээс ганц ч төгрөг гаргуулж байгаагүй байна. Тиймээс Нийгмийн даатгал уг үйлчилгээг нэвтрүүлэхдээ  ААН-үүдийг хувийн компаниас төхөөрөмж, эрхийг худалдан ав гэж байгааг  гайхах хүн олон байна. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2016-06-08 12:22:18
    Erdeniin bizmess dee
  • од 2016-06-08 09:07:55
    Татвар тоон гарын үсэгтэй болоход мөнгө авч байгаагүй дээ. Бидний татвараар цалинжиж байж ажлаа л сайн хйсэн нь дээр баймаар юм даа.
  • Зочин 2016-06-08 07:54:01
    Монголчуудыг архаг гэмт хэрэгтнүүд удирдаж байна шүү, Эрдэнийг Зоригийн хэргээр баривчлах хэрэгтэй
  • luivar 2016-06-08 06:38:43
    zvgeer l luivar hiij bna, zvgeer l karmaandahaa uguuduh ged l awch bga ajil...
  • БОЛИОЧ ЭЭ ХУЛГАЙЧУУДАА 2016-06-08 05:03:05
    ЭРДЭНИЙН СОНГУУЛИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХИЙМ БИЗ ДЭЭ. БИД...
  • Сугар 2016-06-08 03:17:43
    Ямар юм ойлгодоггүй юм бэ. Эрдэнэ вангийн сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдах биз.