Эхнэрүүд нэр дэвшинэ
УИХ-ын сонгууль тун удахгүй болно.  Сонгуулийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу явагдаж буй. Өчигдөр  нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авснаар, сонгогдох эрх нь албан ёсоор нээгдлээ. Харин энэ сарын 11-нээс сонгуулийн сурталчилгааны ажил эхэлнэ. Тэгвэл өчигдрийн нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах үеэр улс төрчдийн  эхнэрүүд нэр дэвшигчийн батламж гардаж авсан нь олны анхаарлыг татлаа.  

Тодруулбал УИХ-ын гишүүн асан Л .Гүндалай, МАХН-ын  дарга Н.Энхбаяр нарын эхнэрүүд нэр дэвшсэн байсан юм.  МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өөрөө дэвших боломжгүй болсон тул эхнэр О.Цолмонгоо УИХ-ын 75-р тойрогт нэр дэвшүүлэх нь нэгэнт тодорхой болоод байсан. Харин Л.Гүндалайгийн хувьд  Орхон аймагт нэр дэвшихээр өнгөрсөн хугацаанд яригдаж байсан ч түүний эхнэр Л.Аззаяа Орхонд нэр дэвшиж Л.Гүндалай нийслэлд хүч үзэхээр шийджээ.

Түүнчлэн энэ удаагийн УИХ-ын сонгуульд ураг төрлийн   хамаатай хэд хэдэн хүн нэр дэвжээ. Тухайлбал Нарантуул захын “босс” Шинэсамбуугийн Сайхансамбуу/ ТТЭНН/болон түүний төрсөн ах Шинэсамбуугийн Батсамбуу/МАН/  нар Завхан аймагт өөр өөр намаас нэр дэвших бол нэг айлын хүргэчүүд болох Сандангийн Бямбацогт /МАН/ болон Догмосмын Батцогт /Ардчилсан нам/ нар Ховд аймгийн 35-р тойрогт өрсөлдөж байна.Мөн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин, хүү хоёр УИХ-ын сонгуульд нэр  дэвшжээ. Хүү Б.Хүдэр-Ян нь Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас Хэнтийд 41-р тойрог, охин Б.Энхбайгаль нь Ардчилсан намаас Төв аймагт дэвшиж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-09 02:23:15
    Энхбаяр цолмон нар монголын төрийг самарч ,монголчуудаас хонзон авах өшөө хорсолдоо шатаж яваа бус уу
  • Заяа 2016-06-09 01:48:40
    Бид хаашаа яваад байна даа
  • Отгоо 2016-06-08 08:52:19
    Тэргүүн хатагтай байж үзсэн хүн нэр дэвшихэд болохгүй юм байхгүй шүү. Хэн болчихоод хэнтэй барьцаж байгаагаа мэддэг болов уу даа энэ Аззаяа.
  • Гүндэг 2016-06-08 08:47:01
    Улс төрийн тогоонд 4н жил байсан хүн нэр дэвшихэд маргах юм байхгүй ээ. Юу болж байдаг талаар сайн мэднэ. Харин Гүндалайн эхнэр юу вэ??
  • Мөрөн 2016-06-08 08:35:31
    Энхбаярын эхнэр Цолмон нэр дэвшиж болноо улс төр ойлгодог хүн. Харин Гүндалайн эхнэр махаа чанаад гэртээ миссээ хийгээд байж байвал барав даа.
  • нараа 2016-06-08 07:53:38
    Гүндалайн эхнэр боон гоо сайхны хагалгаа хийлгэсэн юм байна лээ. Их Хуралд хуульчид, эдийн засагч нар ороход сайн. Тэр Мисс, дуучид, бөхчүүд хэрэггүй ха ха
  • Зүүд биш байгаа 2016-06-08 07:30:08
    УИХ-д хэн ч дэвших боломжтой, бүгдэд нээлттэй гэдгийг хүмүүс ойлгоосой. Хэрэв сонгогчдод таалагдвал төр барилцах болно.
  • Xaxa 2016-06-08 07:03:43
    Za bur arai shuu
  • ЭНХБАЯР 2016-06-08 04:25:36
    Нам гэдэг эхнэр нөхриЙН ХӨНЖИЛ БОЛЖЭЭ.ИЧЭЭСЭЙ
  • зочин  2016-06-08 04:03:12
    Энэ үзэгдэл бол Монголын улс төр хирээс хэтэрсэн бохир заваан луйвар болсныг харуулж байна ач зээгээ тэвэрсэн авгай нарын буруу юу байхав нөхрийн үгэнд ороод
  • byamba 2016-06-08 03:33:48
    omhii avgai nar ni zailaa. or dernii ajildaa l anhaartsgaa ta nar
  • Алмайрав 2016-06-08 03:20:25
    Солиоруулжийндөө нээрээ
  • c sc c 2016-06-08 02:51:18
    soliorol