Б.Гарамгайбаатар гишүүн хууль зөрчих эрхтэй юу
Сонгуулийн тухай хуульд УИХ гишүүнд горилогч нь өртэй байж болохгүй талаар товч тодорхой гэгч нь заачихсан байгаа. Гэтэл 506 сая гаруй төгрөгийн өртэй УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар сонгуульд нэр дэвшихээр үнэмлэхээ гардлаа.

Б.Гарамгайбаатар гишүүн  Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан “нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан “...нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэн хуулийг заалтыг зөрчиж байгаагаа мэдэхийн дээдээр мэдэж баймаар...

“Эзэн Чингисийн нутгийн хүү шүү” хэмээн цээжээ дэлдэж, нэг мандат олж авахын төлөө үхэн хатан зүтгэсэн тэр ийнхүү хууль зөрчин, УИХ-ын зөөлөн сэнтийд залрахын тулд улайран зүтгэж байна.
 “Тэс петролиум” ХХК-иас өнгөрсөн сарын 30-нд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж Б.Гарамгайбаатараас өрөө нэхэмжилсэн мэдэгдэл хүргүүлсэн. Гэсэн ч энэ асуудлаар СЕХ ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Тиймээс  “Тэс петролиум” ХХК-ийнхан энэ сарын 2-ны өдөр дахин гомдол гаргасан  байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нь “Монроуд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэдгээ жил бүрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй дурьдсан байгаа. Уг нь “Монроуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан “Тэс петролиум” ХХК-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргажээ. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.

 Гэсэн ч шүүхийн шийдвэр СЕХ болон Б.Гарамгайбаатар гишүүнд юу ч биш бололтой юм. Ямартай ч “Тэс петролиум” ХХК-иас 506 сая гаруй төгрөгийн шатахуун авч хэрэглээд мөнгөө төлөөгүй Б.Гарамгайбаатарт нэр дэвших эрхийн үнэмлэхийг СЕХ олголоо.

Хууль батлах төрийн түшээ болох хүн хууль зөрчин УИХ-д суух нь хэр оновчтой вэ? Ямартай ч эрхэм гишүүн өөрийн кноп даран баталсан хуулиа зөрчин, УИХ-ын сонгуульд эрхээ авчихсан байгаа энэ үйл явцад хариулт өгөх хүн алга байна.  Нэр дэвших эрх нээлттэй ч, хууль зөрчих эрх Б.Гарамгайбаатарт бас нээлттэй байдаг аж.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaya 2016-06-10 23:15:18
    Ebee boliochee
    103.26.193.21
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-06-09 07:28:20
    Hunii ner hunded haldaj eldveer doromjoldog asuudlaa bolimoor yumaa. Ter dotor hun ch geh shig ter hun uuruu jinhene hujaa bolood sain medej bga bololtoi.
    43.228.130.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Чингэс хааны удам 2016-06-08 16:54:33
    УИХ ын дарга З.Энхболд Чингэс хааны нутгийн болохоор тойрог өгч байгаа гэж хэлснийг сонсоогүй хүмүүс үү хааны хамаатан учир ял хэлэлцэхгүй гэж байхад даа
    202.179.31.23
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-06-08 10:23:38
    Энэ хүний гарал нь дотор хүн шүү дээ.Ямар сайндаа л хятадууд 6 сар монголд байвал газар хувьчилж авч болно гэж ярьдаг ,хүн шүү дээ
    202.9.41.153
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2016-06-08 08:41:24
    Эрхтэй
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • бархас  2016-06-08 08:31:00
    хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэдэг үүнд албан тушаал хөрөнгө мөнгө арьс өнгө шөшин шүтлэг хамаагүй харин манай улс шударга ёс алга болоод байна у...
    77.247.181.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗАЛУУ ИРГЭН 2016-06-08 07:04:51
    ЭНЭ ИЧЭХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭЭ НААСАН ҮҮЛЭН ҮСТ ЮУУ ХИЙЖ ГИЙГҮҮҮЛСЭН ЮМ АМУНДРА Д ХЭДЭН ТЭРБҮМААР Нь ӨГЖ СОШИАЛИЙН БАГ БҮРДҮҮЛЖ ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААЖ БАЙГАА БИЗДЭЭ!...
    18.248.1.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Отгоо 2016-06-08 04:54:07
    Нэр нь ч хүртэл гарам ГАЙ баатар шүү дээ. Ийм хүн яаж эх орноо гэх вэ дээ. Хууль зөрччихөөд юу ч хийгээгүй гэмгүй аятай байх ч гэж дээ. Ичиж амьдраасай.
    209.126.127.39
    Мэдэгдсэн Хариулах
  • онон 2016-06-08 04:51:16
    Гарамгай Гай таригч Баатар хэдэн ажилчидийнхаа хөдөлмөрийг шулаад ханахгүй ард түмнээ мөлжих нь үү олон ажилчидийнхаа эрх ашгийг зөрчиж байна
    209.126.127.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Гүндэг 2016-06-08 04:24:49
    Энэ муу одоо өөрөө гарч ирэх гээд Хэнтийг Чингисийн төрсөн нутаг гээд 3н мандат хуваарилсан гар шүү дээ. Ийм луйварчинг битгий сонгоорой хүмүүсээ.
    52.91.132.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Мөрөн 2016-06-08 03:52:07
    Хэн ч байсан хууль зөрчих ёсгүй шүү дээ. Ямар давуу эрхтэй гэж хууль зөрчих гээд байгаа юм. Олон юм ярилгүйгээр хүмүүсийн цалинг өгөөч. Ардаа амьдралтай хүмүүс....
    45.32.93.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-06-08 03:38:43
    Гарамгайбаатарыг одоо сонгохгүй байж шоронд нь суулгах
    112.72.12.23
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2016-06-08 03:15:25
    ЭРХТЭЙ ЮМ БАЙХ. ЭНЭНД ЧИНЬ ЧИНГЭСИЙН НУТГИЙНХ БИЛ ҮҮ, ЧИНГЭСИЙН ХАМААТАН Ч БИЛ ҮҮ, ТЭГЭЭЛ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ ГЭСЭН.
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-06-08 02:20:34
    барьсан зам шигээ нөхөр байхаа даа
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • ookoo 2016-06-08 02:15:27
    bolimoor umaa
    202.179.31.77
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2016-06-08 02:12:36
    Uu odoo ch AN n' ch yalgaagyi, MAN n' ch yalgaagyi bolson bna lee dee. Ichij zovokh yum gej er n' baikhgyi bolson bna lee sh dee.
    103.26.192.157
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2016-06-08 01:57:23
    Энэ төр ер нь юу болж байнаа.Ардчилсан намынхан гэхээр л хуулийг яаж ч гурилдаж болдог жишиг тогтож байгаа юмуу.Гарамгайбаатар гэж нэг өөртөө зориулж аймагтаа т...
    43.242.243.81
    Мэдэгдсэн Хариулах