Доналд Трампын өрсөлдөгч хэн бэ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арван нэгдүгээр сард болно. Харин ирэх сард Цагаан ордоны тэргүүний суудалд хэн хэн нэр дэвших нь тодорхой болох юм. Одоогийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан, шоу бизнесмэн Доналд Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвших нь нэгэнт тодорхой болсон бол Ардчилсан нам доторх сунгаанд нэр дэвшигчдийн тэмцэл ойрын өдрүүдэд эрчимтэй өрнөж байна.
 
Тэгвэл “Ассошэйтед пресс”агентлаг АНУ-ын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд Ардчилсан намаас Хиллари Клинтон нэр дэвших нь тодорхой болсон тухай мэдээллийг нийтлэв. Учир нь экс төрийн нарийн бичгийн дарга санал өгөх ихэнх төлөөлөгчдийн саналыг авсан нь дээрх таамгийг баталж буй хэрэг аж.
 
Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд АНУ-ын муж улсууд дахь төлөөлөгчдийн 2383-аас доошгүй саналыг цуглуулсан байх шаардлагатай юм. Одоогийн байдлаар 1812 саналыг цуглуулсан бол түүний өрсөлдөгч Берни Сандерс 1521 санал цуглуулаад буй. Тэгвэл “Ассошэйтед пресс” агентлаг мэдээлснээр Хиллари Клинтон энэ босгыг давах нь тодорхой болжээ. Ардчилсан намын олон тооны чөлөөт төлөөлөгч ирэх сард Филадельфи хотод зохион байгуулагдах намын их хурлаар хатагтай Клинтоныг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Эдгээр төлөөлөгчийг АНУ-ын муж улсуудаас цуглуулсан саналын дүнтэй нэгтгэвэл Ардчилсан намын сунгаанд ялах босгыг хангаж байгаа юм.


АНУ-ын түүхэн дэх 227 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэг ч удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаагүй ажээ. 1789 онд шинээр тусгаар тогтносон АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жорж Вашингтон сонгогдож байсан

 
Ингэвэл Х.Клинтон Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй болох аж. Харин Хиллари Клинтоны эсрэг Ардчилсан намын сунгаанд өрсөлдөж байгаа Берни Сандерс нийт 1521 төлөөлөгчийн саналыг өөртөө цуглуулаад байгаа юм. Энэ байдлаараа түүнд Хиллариг ялах магадлал тун бага ч, Вашингтонд болох санал хураалтын өмнө бууж өгөхгүй гэдгээ Берни Сандерс мэдэгдээд байна. Тэрбээр “Хувийн үзэл бодлоороо нэр дэвшигчдэд саналаа өгөх супер төлөөлөгчид долдугаар сард болох намын их хурал хүртэл саналаа өгөх боломжгүй шүү дээ. Клинтон нэр дэвших эсэх нь хараахан тодорхой болоогүй байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
 
АНУ-ын түүхэн дэх 227 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн сонгуульд нэг ч удаа эмэгтэй хүн нэр дэвшиж байгаагүй ажээ. 1789 онд шинээр тусгаар тогтносон АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жорж Вашингтон сонгогдож байсан. Түүнээс хойш нийтдээ 44 эр АНУ-ын сонгуульд ялалт байгуулж, тус улсыг удирдаж байснаас 43 нь цагаан арьстан байсан гэдэг. АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст Ерөнхийлөгч бол Барак Обама билээ. Хэрэв Хиллари Клинтон Ардчилсан намаас энэ удаа нэр дэвшвэл Цагаан ордоны тэргүүний төлөө өрсөлдсөн анхны эмэгтэй болох юм.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.