Зах, худалдааны төвүүдийг НӨАТ-ын баримттай болгож өгөөч
НӨАТ-ын шинэ  хууль хэрэгжиж эхлэхээс өмнө улсын хэмжээнд 12 мянган кассын машин ажиллаж байжээ. Харин одоо 33 мянга болсон байна. Цаашид ч нэмэгдэнэ гэдэгт хууль хэрэгжүүлэгчид итгэлтэй байгаа ажээ.

50 сая төгрөгөөс дээш орлого бүхий НӨАТ суутган төлөгчид өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд бүгд кассын машинтай болж, НӨАТ-ын баримт өгдөг болжээ. Харин олонход үйлчилдэг, бага дунд орлоготой иргэдийн амьжиргаагаа залгуулдаг худалдаа үйлчилгээний төв, захуудын хувьд кассын машин тавих, НӨАТ-ын баримт олгоход хойрго хандаж байгаа юм.

Тэдний хувьд лангуу ажиллуулдаг гэх нэрээр сарын 6000 төгрөгийн татвар төлдөг. Гэтэл лангуун дээр мах худалдаалагч нэг иргэний өдрийн орлого 50 сая төгрөгт хүрдэг гэсэн албан бус тоо ч байгаа юм. Чухам тэр орлого нь ил болохоос худалдаачид эмээж, татвар төлөхөөс цааргалж байгааг мэргэжилтнүүд ч үгүйсгэсэнгүй.

Бид хэд хэдэн зах худалдааны төвүүдээр орж, түрээслэгчидтэй уулзаж байр суурийг нь  сонирхлоо. Гэвч бүх захуудад яг адилхан НӨАТ-ын баримт олгож байгаа нэг ч лангуу байсангүй.  Тиймээс худалдаа эрхлэгчидтэй уулзаж, энэ талаар тодруулахад “Манайх угаасаа өгдөггүй. Тэр машиныг нь оруулж ирнэ гэж хэсэг ярьж байгаад чимээгүй болсон. Удирдлагууд нэгдсэн журмаар оруулж ирэх юм ярьж байсан. Энүүгээр байгаа нэг ч лангуу НӨАТ-ын баримт өгдөггүй. Хүмүүс  ч нээх нэхээд байдаггүй” гэх нэгэн ижил хариултыг өгсөн юм.

Үнэхээр эдгээр захуудаар  үйлчлүүлж буй иргэд НӨАТ-ын баримтаа нэхдэггүй нь үнэн аж. Яагаад захуудаас баримт нэхдэггүй талаар тодруулахад “Бүх захууд адилхан НӨАТ өгдөггүй болохоор дэлгүүрээс л гэхээс захын энэ лангуунуудаас нэхэж үзээгүй юм байна” гэлээ.

Иргэдийн энэхүү тоомжиргүй байдал эдгээр худалдаа эрхлэгчдийг өөгшүүлж буйг албаныхан хэлсээр байгаа. Тэд ч Монгол улсын хуульд захирагдах учиртай. Хотын захын хорооллын жижиг ТҮЦ хүртэл НӨАТ-ын баримт өгч байхад өдрийн орлого нь хэдэн зуун мянгаар тоологддог хүнс, барааны лангуунууд өгөхгүй байна гэдэг  шударга ёсонд нийцэхгүй гэдгийг хэлэх хүн цөөнгүй байна.

Мөн НӨАТ-ын хуулиар иргэд худалдан авсан бараа  бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн 0.2 хувийг улирал бүр авна. Тэгвэл иргэд хүнсний дэлгүүрээс илүүтэй зах, худалдааны төвүүдээс өндөр дүнтэй худалдан авалт хийдэг. Гэтэл эдгээр газрууд нь НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа нь иргэдийг хохироосон үйлдэл юм. Иймд  Гааль, татварын ерөнхий газар болоод түүний харьяа хэлтэс, газрууд энэ асуудалд яаралтай анхаарал хандуулж, шийдвэрлэх шаардлагатай байгааг олон иргэд хэлж байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • puujee 2017-03-19 11:31:14
    yamar neg hudaldan awalt hiisen l bol barimta awmaar bn. jishee ni. daatgalaar em awhad uguhgvi bna zarim ahuin heregleenii baraand uguhgvi bn
  • зочин 2016-06-11 16:43:49
    гэр хорооллын дэлгүүрүүүд, гуанз цайны газрууд гар утасны нэгж зардаг хүмүүс ер баримт өгдөггүй бөгөөд наадах чинь одоо хүчингүй болох гэж байгаа гэх юм зарим
  • Dagda 2016-06-09 12:27:19
    Mash zub dariuhan. mashintai bolgo
  • irgen 2016-06-08 07:03:33
    yun zah shudnii emneleg uschinii gazaruud barimt uguhguil bsan sh dee bas ter EEG geed ondognii delguur bna sansart bga barimt uguhgui
  • Б 2016-06-08 06:49:02
    Зарууд НӨТ өгөх ёстой.
  • IRGEN 2016-06-08 06:13:05
    BI ZAH DEER YM ZARDAG YAAJ NOEAT TALON OGHIIIN AJLIIN HAJUUGAAR HOLDOJ UHEH GEJ BHAD YUN IIM YM OGOH TA NARIIN AVAH YMNII CHINE UNE NEMEGDNEE L GESEN UG
  • Зочин 2016-06-08 01:57:35
    Зах худалдааны тєвїїдээс гадна барааны тэлгїїрїїдийг НЄТ-ийн баримттай болгох хэрэгтэй байна. Москва их дэлгїїр, Билэг их дэлгїїрїїд баримт єхєхгїй байна
    • иргэн 2016-06-08 10:59:34
      зөв шүү хүнсний дэлгүүрүүдээс л нэхээд бдаг блхоос барааны дэлгүүр бөөний цэгүүдээс нэхэх хэрэгтэй Зарим нь 6-1 гэх мэтийн баярын өдөр нөат-ын баримт өгдөггүй с...
      202.179.31.109
      Мэдэгдсэн Хариулах