Төв аймгийн нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

УИХ-ын 28, 29, 30  дугаар тойрог буюу Төв аймагт  АН-аас Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний сайдын зөвлөх Дуламсүрэнгийн Доржпүрэв, Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуайн охин Б.Энхбайгаль, М.Энхсайхан нар нэр дэвшиж байгаа бол МАН-аас намын дарга М.Энхболд, аврага А.Сүхбат, Н.Энхболд нар нэр дэвшиж байна. Тэд өчигдөр Төрийн ордонд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.

Төв аймгийн Ардчилагчдын хувьд 2012 оны орон нутгийн сонгуулиар анх удаа ялалт байгуулж өнгөрсөн 4-н жилд олон арван жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн, ард иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бодитоор өөрчлөлт хийх зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлж чадсан гэдэг амжилтаар угтаж байгаа. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд багаараа ялалт байгуулна гэсэн хүлээлт бий. Ялангуяа Төв аймгийн АН-ын дарга, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэвийн хувьд аймаг орон нутагтаа танигдсан, гишүүнээр сонгогдоогүй ч гишүүний дайтай ажил хийсэн гэдгээрээ ихээхэн нэр хүндтэй байгаа улстөрчдийн нэг.  Тэрээр 2016 оны сонгуульд 30 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Н.Энхболдтой өрсөлдөж байгаа юм. Нямаагийн Энхболдын хувьд УИХ-д дөрөв дараалан сонгогдож 16-н жил суухдаа Засгийн газрын гишүүн, Хэрэг эрхлэх газрын даргаас эхлээд намын дарга, УИХ-ын дэд даргын албыг олон жил хашсан, 61 настай Их хурлын гишүүд дотроо намбатай, буурьтай настай, дархлагдсан гишүүдийн тоонд ордог туршлагатай нэгэн.

Д.Доржпүрэвийн хувьд 2006 оноос АН-ын ҮЗХ-ын гишүүн, ГЗ-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.  УИХ-ын 2008, 2012 оны сонгуульд аймагтаа нэр дэвшээд цөөн тооны саналаар ялагдсан, 2012-2014 онд Эрчим хүчний дэд сайд, 2014 оноос Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа туршлагатай, бэлтгэгдсэн залуу улстөрч гэдгээрээ ялгардаг бөгөөд 43 настай.

Энэ удаагийн сонгуульд Төв аймагчууд олны хэлдэгчлэн эрч хүчтэй, залуу боловсон хүчнээ дэмжвэл хамгийн сонгогдох магадлалтай нэр дэвшигчийн тоонд тооцогдоод байгаа нэгэн. 
 

                                                                   www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-09-05 15:32:37
    Төв аймгаас МАн-ын нэр дэвшигчид байнга сонгогддог учир нь Мундагтаа биш юмаа.АН"аас олигтой хүн алга.
  • Ккк 2016-06-08 15:45:00
    Энэ тагжгар гар одоо тев аймгийг хегжvvллээ юу, нусаа сугартал сонгуульд ямар ч саналгvй л шахам vлддэгшдээ, цеен саналаар ялагдсан ч гэх шиг, сэрvvн зvvдлээд л...
  • Zochin 2016-06-08 11:15:09
    Ene Enkhbold ene olon jil Tev aimagt songogdohdoo yu hiij buteesen yum be, estoi duulaagui yum baina
  • Иргэн 2016-06-08 10:07:45
    Н.Энхболд гишүүнийг дэмжиж байна. Мундаг улс төрч шүү!!!
  • zochin 2016-06-08 07:02:25
    AH-ыг хараал идэг одоо хангалттай та нарыг сонгохгүй
  • Songogch 2016-06-08 06:34:38
    Huuliin daguu surtalchilgaa 6/11 nd ehleh yostoi biz dee? Review mayagiin yum bichij baij iim dald uhuulga bj bolohgui bolovuu!!!!!!!!!!!!!!
  • Зочин 2016-06-08 05:57:45
    Төв аймаг МАН-ыг олон жил сонгоод хөгжлөөр хоцорсон. Харин 2012 онд ОН-ийн сонгуульд АН-ыг гаргаж үсрэнгүй хөгжиж эхэлж байна. Иймд АН-ыг багаар нь сонгохыг Төв...
  • zochin 2016-06-08 04:25:43
    Нямаагийн Энхболдыг сонгох нь зөв сонголт болно.
  • Болд 2016-06-08 02:55:40
    М.Энхболдоос бусдыг нь сонго.Хэрэв энэ дурак гарвал төв айиаг газаргүй болно
    • хуульч 2016-06-08 07:36:56
      Төв аймгийн ИТХ ын дарга тодотголтой МЭНДБИЛЭГ гэгч нөхөр СЭРЭГЛЭН СУМЫН бүх газрыг харийнханд Худалдаад дууссан гэх юм??? ШАЛГАА Ч???
  • Uher mongol 2016-06-08 02:03:08
    Hujaagiin erliiz .m.enhsaihan tov aimagchuudiig uy gj bodood bn aa