Сонгуулийн хууль зөрчих сурталчилгааны машиныг яах вэ
Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 4-хөн хоног үлдээд байгаа энэ үед нэр дэвшигчид хэрхэн яаж сурталчилгаагаа хийх талаар толгойгоо гашилган суугаа.Хэдийгээр энэ сонгууль хуулийнхаа хүрээнд болно гэж СЕХ-ноос мэдэгдэж байгаа ч нэр дэвшигчид хуулийн цоорхойг ашиглачих санаатай янз бүрийн арга саам хайж байгаа нь нууц биш.
 
Ганцхан жишээ дурьдахад л Солонгос улсаас орж ирсэн нэлээд олон тооны машинууд дээр хөдөлгөөнт реклам хийхээр өндөр үнээр нэр дэвшигчдэд түрээслэхээр сурталчилгаагаа хийж явна. Нэр дэвшигчидийн зургийг томоос том байршуулсан дэлгэцтэй энэ машин хэний бизнес гэдэг нь сонин байна.  
 
Харин энэ машин маань сонгуулийн хуулинд хэр нийцэх нь вэ гээд судлаад үзэхэд нилээд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл болж.
Сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн энэ машины ард Солонгос  хүмүүсийн  нэрс дуулдана лээ. Монгол улсын хуулиас давуу эрхтэй энэ Солонгосчуудад хэсэг бүлэг Монгол хүмүүс гар хөл болоод яваа бөгөөд чухам ямар эрх ашгийн үүднээс ингээд байгаа нь сонин санагдаж байна.

Тиймээс нэр дэвшигчид минь ийм үнэтэй машин түрээслэж, эцэст нь сонгуулийн хууль зөрчиж шүүхэд дуудагдаж байхаар ухуулах хуудас, зурагт хуудсуудаа албан ёсны зөвшөөрөлтэй машин дээрээ наалгаад явсан нь оновчтой сонголт болох байх. Өндөр үнэтэй машиныг нь түрээслэн Солонгосчуудыг дэмжиж түрээслэсэнээс өдрийн хоолоо яая гэж яваа хэдэн такси, микрүүддээ наасан нь өлзийтэй биз. Ядаж хуулиндаа ч нийцэх юм даа.
 
Энд нэг зүйлийг зориуд тодотгоход энэ машин нь Сонгуулийн хуулиас гадна Замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчиж байна. Дуу чимээ ихтэй, гялайж гялтайсан дүрс нь жолооч нарын анхаарлыг сарниулах аюултай гээд “но”-той зүйлсийг нь дурьдаад байвал нэлээдгүй ихтэй аж.   


www.olloo.mn

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.