“Сайн хашаа” хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах вэ?

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх гэж  байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн хувийн орон сууцыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийн шугам сүлжээ, эх үүсвэрт холбох зориулалт бүхий хөнгөлөлттэй зээлийг харилцагч банкаар дамжуулан олгох юм.

Иргэн та “Сайн хашаа” Хөтөлбөрт хамргадсанаар:

  • Иргэний хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэнэ.

  • Хот, суурин газрын агаар, хөрс, усны бохирдол буурна.

  • Өрхийн орлого нэмэгдэж, ажлын байр бий болгоно.

  • Иргэд ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ.

Хэрвээ та “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл 2016 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн Лхагва гарагт Чингис хааны нэрэмжит талбайд болох  “Сайн хашаа” хөтөлбөрийг танилцуулах өдөрлөгт хүрэлцэн ирээрэй. Өдөрлөг 10:00-16:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганболд  2016-06-07 09:11:55
    хөтөлбөрийн зорилтот бүмэд хамрагдсан эсэхийг яаж мэдэх вэ
  • иргэн 2016-06-07 08:23:38
    эхлээд замаа тавьчихвал зүгээр юма баахан ажил зэрэгцүүлээдл яриад байх юм бүтсэн юм нэг ч алга ядахдаа гэр хорооллын замаа тавьчихвал агаарийн тоосжилт багасна...
    • irgen 2016-06-10 04:35:56
      zam tawigdana gj heden ch jil huleew. shaw tawichihaad l alga boloh yumdaa. Ger horoolol amidrahad hund gazar shde.