Германы “Audi” компани шинэ загварын хоёр автомашинаа танилцууллаа. Спорт загварын “A5” болон “S5” хэмээх хоёр хаалгатай автомашинууд нь шинэ хөдөлгүүрээс гадна хамгийн сүүлийн үеийн өндөр технологийг суурилуулснаараа онцлог болсон гэж тус компаниас мэдэгдэж байна. Тухайлбал 8.3 инчийн үндсэн дэлгэцтэйгээс гадна хурдны хайрцгийн хэсэгт нь 12.3 инчийн нэмэлт удирдлагын дэлгэц суурилуулжээ. Эдгээр дэлгэцийн тусламжтaй “Audi”-ийн "MMI" хяналтын системтэй холбогдож эргэлтийн үеийн дохио болон дуут дохио өгөх бөгөөд “Audi”-ийн гар утасны аппликейншээр дамжуулан ухаалаг гар утас, зурагттай холбогдож болдог байна.

Үүнээс гадна зай мэдрэх “Stop&Go” технологиор огцом тоормосны хэмжээг тогтоож, ослын үеийн тоормосны тохируулгыг хийх боломжтой. Харин хөдөлгүүр нь 3 литрийн багтаамжтай хос турбо “V6” хөдөлгүүртэй, 354 морины хүчин чадалтай ба 100 км цагт 4.7 секунд хүртэл хурдлах юм. “A5” болон “S5” загваруудыг энэ намраас Германд худалдаалж эхлэх бөгөөд 2017 оноос олон улсад худалдаалах ажээ.

Moto.mn - Экспертийн индэр

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.