Хэлмэгдэгсдийн хүүхдүүд байртай болохыг хүслээ
“Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын гишүүд мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр бага залуу насандаа эсэргүүний хүүхэд хэмээн хэлүүлж, нийгмээс гадуурхагдаж олигтой боловсрол ч эзэмшиж чадаагүй хэцүүхэн өссөнөө дуулгалаа.

Хурлын үеэр тус ТББ-ын тэргүүн, судлаач Д.Дашдаваа “Улсаас 1998 онд баталсан Цагаатгалын тухай хуулийн дагуу хилс хэргээр цааздагдсан ба ял шийтгүүлсэн хэлмэгдэгчдэд нөхөн олговор гэж нэг сая төгрөгийг нэг удаа олгосон. Хамгийн сүүлд 2004 онд хэлмэгдэгчдийн ар гэрт 70 сая төгрөг өгнө гэж амласан боловч одоог хүртэл хийж байгаа ажил харагдсангүй. Тиймээс настай бидний сэтгэлээр тоглож, горьдлого төрүүлж байгаад гомдолтой байна. Бид улсаас тохь тухтай, дулаан байр л хүсч байна” гэж ярилаа.

Манайд 500 гаруй хэлмэгдэгсдийн үр хүүхэд байгаа аж.  Эдгээр хүмүүс тухайн үеийн нийгмээс болж хэлмэгдэж ядруу зутруу амьдарч байгаа учир төр засгаас анхааралдаа авч байр өгөхийг шаардаж байгаа аж. Мөн эдгээр ахмадууд өдгөө бага тэтгэвэртэй зарим нь бүр тэтгэвэрч тогтоолгож чадаагүй маш хүнд нөхцөлд амьдарч байгаа тул ийнхүү хурал зарлах болсон байна.

1930-1940 онд Монгол улс насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг “Хувьсгалын эсэргүү” хэрэгт яллан баривчилж, 15 хувийг нь буудан хороосон байдаг. Мөн 4-5 өрхийн 40 гаруй мянган мал, эд хөрөнгө, гэр орныг “Эсэргүүгийн хөрөнгө” гэж хураан авсан тухай хуралд оролцогчид онцолж байлаа.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-07 06:38:02
    Хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн хоёрын хэн нь ч өнөөдөр байхгүйгээс хойш энүүгээр улс төр хийдгээ болих хэрэгтэй, харин Зоригийн хэргийн эзэд бол амьд байгаа өөр хэрэ...