Сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн гэрээгээр барина

Засгийн газрыг хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн барилга барих төслийн концессийн гэрээг холбогдох аж ахуйн нэгжүүдтэй байгуулахаар тогтлоо.

  Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын цэцэрлэг, сургуулийн барилга, Шинэ-Идэр сумын цэцэрлэгийн барилга, Орхон аймгийн “Эрдэнэт”цогцолбор сургуулийн өргөтгөл, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийн барилга, Ховд аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн барилга, Дундговь аймгийн Сайнцагаан сумын цэцэрлэгийн барилга, Дархан-Уул аймгийн Дархан суманд цэцэрлэгийн барилга барих төслийн гүйцэтгэгчидтэй концессийн гэрээ байгуулах юм. Гэрээ байгуулсан компаниуд сургууль, цэцэрлэгийн барилгуудыг концессийн “барих-шилжүүлэх” төрлөөр барьж ашиглалтад оруулах бөгөөд барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байхаар гэрээний төсөлд тусгасан байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.