Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлыг эрчимжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар  “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад хэргийн сайд бөгөөд  тус хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

  Монгол Улсын түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололтыг гадаадад таниулах зорилгоор Засгийн газрын 2016 оны 2 дугаар тогтоолоор “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг баталсан юм.

  Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд гадаад орнуудад Монгол Улсыг сурталчилсан өдрүүд зохион байгуулах, урлагийн тоглолт үзүүлэх, дүрслэх урлагийн үзэсгэлэн, кино, номын яармаг гаргах, Монголын соёлын төвийг гадаад улсад байгуулах, гадаадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан Монгол Улсын нэгдсэн сурталчилгаа явуулах, олон улсын монгол судлалын төвийг байгуулахад хамтарч ажиллах, олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Монголия Майнинг олон улсын үзэсгэлэн болон Монгол-Хятадын экспо, Монгол-Оросын экспог зохион байгуулах, Монгол Улсыг сурталчлах тусгай вэбсайт ажиллуулах зэрэг олон ажлыг 2016-2020 онд хийж хэрэгжүүлэхээр тусгасан байна.

olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2016-06-07 06:24:42
    welcome to mongolia shig sain video hiigeerei .
    205.206.129.196
    Мэдэгдсэн Хариулах