Төвлөрлийг улам сааруулна

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар “Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”-ийн төсөл боловсруулсныг  Засгийн газар баталлаа. Төсөлд:

-  Төвлөрлийг сааруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний туршлага, сургамж, өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ  

-  Төвлөрлийг сааруулах бодлогын хэрэгцээ, шаардлага

-  Төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогын зарчим

-   Бодлогыг хэрэгжүүлэх арга зам

-  Хэрэгжүүлэх үе шат, зохион байгуулалт, хүрэх үр дүн, үр нөлөөг тодорхойлох зэрэг асуудлыг судалгаа, шинжилгээний үндсэн дээр тусгасан байна.

Энэхүү баримт бичгийн төслийг боловсруулахдаа гадаадын болон дотоодын зөвлөхүүд, эрдэмтэн судлаачид, төрийн бүх шатны байгууллагын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгүүд зохион байгуулж бүх яам, аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын саналыг авч тусгасан байна.

Энэ бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн орнуудын туршлагаас үзэхэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх, ил тод хариуцлагатай, сайн засаглалыг бий болгон хөгжүүлэхэд төвлөрлийг сааруулах бодлого чухал ач холбогдлоо өгсөн байна.

olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-06-07 06:29:13
    Хөдөө сумдын ТГ-ын барилга үнэн өрөвдмөөр байгаа шүү, дарга нарын ажлын байр гээд шинэчилдэггүй, дарга нарын хувийн байр биш төрийн үйлчилгээ үзүүлэх газар шүү ...
  • TODRUUL 2016-06-07 06:17:51
    YMAR TUVLURLIIG YRIAD BGAAN BE UNEN DUP YMAA