УИХ-ын сонгуульд 498 нэр дэвшигч өрсөлдөнө
Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлагууд мэдээлэл хийлээ. Өнөөдөр УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлж Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9-д заасны дагуу бүртгэгдсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг Төрийн ордны "Их танхим"-д гардуулахаар болсон юм.

УИХ-ын 2016 ээлжит сонгуульд12 нам гурван эвслийн 424 нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч 69 бүртгэгдсэн байна. Нийт 498 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 25,9 хувь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байгаа аж. Сонгуулийн хуулийн дагуу санал авахаас 22 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах тухай заасан байдаг байна.

Энэ дагуу өнөөдөр нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулахаар болсон байна. Яг одоо нам нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авахаар Төрийн ордонд хүрэлцэн ирж байна. 
П.Ундрам
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • шагай 2016-06-07 13:33:33
    АН арай дээр логиктой юм ярьж хийж байгаа. Дэмжинээ
    122.201.22.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2016-06-07 08:37:30
    МАН аа дэмжнээ
    112.72.12.12
    Мэдэгдсэн Хариулах