Ам.долларын ханш 1984 төгрөгтэй тэнцлээ
Ам.доллар Монголбанкны өчигдрийн хаалтын ханшаар 1984 төгрөгтэй тэнцсэн байна. Сүүлийн гурван долоо хоногийн турш  долларын ханш буурах хандлага ажиглагдаж буй.
 
Монголбанк валютын дуудлага худалдаанд сүүлийн гурван долоо хоног оролцоогүй юм. Энэ нь банкуудад валютын нөөц хангалттай байгааг илтгэж байгаа юм. Арилжааны банкууд энэ сарын 2-ны өдөр 1975-1980 төгрөгийн ханшаар 1.8 сая ам.доллар худалдан авах, 1988 төгрөгийн ханшаар 8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк хүлээж аваагүй аж.
 
Ам.Долларын ханш он гарсаар 2000 төгрөгт хүрээд байсан билээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чөөгий 2016-06-07 04:29:00
    АН-ын засаг барьж байх үед ард түмний амьдрал эрс дээшилж, их бүтээн байгуулалт өрнөж, долларын ханш хамгийн доод түвшиндээ очдог тэр л жамаар явж байна.
    • АН-ын гишүүн 2016-06-07 07:37:05
      Агуу алдарт манай АН иргэдийн амьдралыг сайжруулан гялтайлгаж долларын ханшийг буулгаж байна. Гадуур доллар авья гэхээр байхгүй гэх юм тэгснээ ханш буулаа гэх
    • ii 2016-06-07 07:23:13
      shaadag haltar be chi