Газар доорх авто зогсоол барих ажил эхэллээ
Баянгол дүүргээс хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөлийг бий болгох, газар ашиглалтыг сайжруулах үүднээс 2014 онд дүүргийн нутаг дэвсгэрийн 11 байршилд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол болон олон давхар авто зогсоол барихаар төлөвлөөд байна.
 
Энэхүү ажлын хүрээнд тус дүүргийн 13 дугаар хорооны есдүгээр байрны зүүн талд 0.13 га газарт олон давхар зогсоол барихыг иргэд, оршин суугчдын 89.2 хувь нь дэмжсэн тул хуучны тоосгон гражуудыг буулгаж орчин үеийн шийдэл бүхий граж барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төслийг зарлалаа.
 
Мөн дүүргийн нэгдүгээр хорооны 67,68 дугаар байрны дунд, гуравдугаар хорооны 53,63 дугаар байрны дунд дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий газар доорх авто зогсоол барих ажил хэрэгжиж эхлээд байна.
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.