Элчин сайдуудад АСЕМ-ийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа
Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон дипломат төлөөлөгчдөд АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөх уулзалт боллоо.Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба (БАА)-ны дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын БАА-ны орлогч дарга Б.Баясгалан, ГХЯ-ны ТЗУГ-ын захирал, АСЕМ-ын хурлын байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Т.Тэгшжаргал,  ГХЯ-ны Ёслолын газрын захирал,  АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол хил нэвтрэх асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Тэгшжаргал нар оролцож, АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр ирэх зочид төлөөлөгчдийн бүртгэл, визийн хөнгөлөлт, зочид буудал, хурлын зохион байгуулалт, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

АСЕМ-ын түнш зочид буудлаар сонгогдсон 40 зочид буудал зочдыг хүлээн авах бэлтгэлээ хангасан бөгөөд төлөөлөгчдийн бүртгэл болон зочид буудлын захиалга онлайнаар хийгдэж байна.  Одоогоор төвийн гурван зочид буудал болох “Шангри-Ла” зочид буудалд 24 орны 280, “Blue Sky”  зочид буудалд долоон орны 180, “Бэст Вестерн Туушин” зочид буудалд 16 орны 190 төлөөлөгч байрлахаар албан ёсоор захиалгаа өгчээ.

Дээд түвшний уулзалтын үндсэн хуралдааныг “Шангри Ла” зочид буудалд зохион байгуулах ба хэвлэлийн бага хурал, улс бүрийн албан оффист зориулан нийт 55 өрөө гарган тохижуулж байна. Хурлын хөтөлбөрт үндсэн хуралдаан, хоёр талын уулзалтууд, хаалттай хуралдаанаас гадна төлөөлөгчдөд Монголын соёл зан заншлийг танилцуулах “Нүүдэлчдийн наадам”-ын хөтөлбөрүүд урьдчилсан байдлаар тусаад байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.