Ганди, Баянмонгол хорооллын авто замуудын ажил удахгүй дуусна

Гандийн гудамжны 1.6 км, Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замуудын зорчих хэсгийг нээгээд  байна.

Одоогоор Гандийн гудамжны авто замын шинэчлэлт 90%-тай байгаа бөгөөд явган замын ажил үлдээд байна. Энэ  сарын 15 гэхэд уг замын  ажлыг бүрэн дуусгахаар  ажиллаж байна. Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замын шинэчлэлтийн ажил 85%-тай, явган зам, гэрэлтүүлэг, заслын ажлууд үлдээд буй бөгөөд  энэ сарын 20 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.  

Гандийн гудамжны 1.6 км авто замын ажлыг Хомын тал, Үйлсийн зам ХХК, Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замын ажлыг Готик голд, Эко тогтол ХХК-иуд гүйцэтгэж байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-06-07 07:20:22
    Баянмонгол хорооллын урдах замд а/м-ны зогсоолыг шийдэх байсан юм. Хүн ам олонтой газар 1-р эгнээ зогсоол болохоор болсон байна.
  • иргэд 2016-06-07 06:44:03
    Баянзүрх дүүрэг "цайз 16 "-ийн хойд гэр хороололруу явдаг 3 зам байна ядахдаа 1ийг ньч болсон засж болдгүй юм бх да бараг хотын төв газар тоос гэж шороон шуур...
  • Зочин 2016-06-07 02:36:59
    Замыг ч тавьж байнаа сайн байна, харин хэд хоногийн настай юм хийж байгаа бол гэхээс л их айж байна, Сайн тавьсан бол сайн л байна