AHУ-ын мисс тодорлоо
“Америкийн мисс-2016” наадмын шийдвэрлэх шатны шалгаруулалт Невада мужийн Лас Вегас хотноо зохион байгуулагдаж, өнгөт арьст бүсгүй тэргүүн титмийн эзэн болжээ. Нийтдээ 52 гоо бүсгүй оролцсон уг наадамд Колумбын тойрог буюу Вашингтон хотыг төлөөлөн оролцсон 26 настай Дешауна Барбер гэх бүсгүй энэ оны Америкийн мисс болсон байна. Бүсгүй АНУ-ын хуурай замын цэргийн армид IT шинжээч хийдэг аж. Ямартай ч, тэрбээр тус улсын гоо бүсгүй шалгаруулах наадамд тогтсон жишгийг эвдэж чадсан гэдгээрээ маш онцгой амжилтын эзэн болж байгаа юм. АНУ-ын гоо бүсгүй шалгаруулах тэмцээн Лас-Вегас хотын “Т- Mobile” аренад болсон аж.
 
Харин Дэд миссээр Хавайн гоо бүсгүй Челсиа Хардин шалгарчээ. Тэмцээний ярилцлагын шалгаруулалтад АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон, Дональд Трамп хоёрын хэнийг нь сонгох вэ гэсэн асуултыг гоо бүсгүйчүүдэд тавьсан нь олны анхаарлыг татжээ.
 
АНУ-ын гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн 1952 оноос хойш зохиогдож байна. Энэ удаа тэргүүн титмийн эзэн болсон цэрэг бүсгүй Барбер дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Ертөнцийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

Монголын мэдээ
Б.Даваа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2016-06-07 02:02:34
    Америкийн мисс хэн болох нь Монголчуудад падлийгүй л баймаар юм, харин Орос, Хятад хоёрын тухайд бол өөр л хэрэг