Японоос орж ирэх автомашины гаалийн татварыг өнөөдрөөс чөлөөлнө
Монгол Улс, Япон Улс хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу  Монголын талаас 5700 бараа бүтээгдэхүүн, Японы талаас 9300 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын гаалийн татвараас чөлөөлөхөөр болоод байсан юм.

Түүнчлэн автомашины импортын тарифыг тэглэхээр болсон Тодруулбал хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлд өнөөдрөөс эхлэн  Япон улсаас орж ирэх автомашины импортын татварыг тэглэхээр болсон билээ. Ингэхдээ  0-3 жил ашигласан автомашины импортын татвар байхгүй болох юм.  

Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, харин 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байхаар тохирчээ.

Дашрамд дуулгахад, Монгол-Японы худалдааны эргэлт 300-500 сая ам.доллар буюу монголын нийт худалдааны 3-4 хувийг эзэлдэг. Дээрх чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсанаар ирэх хоёр жилд энэ тоо 50-60 хувиар нэмэгдэнэ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2016-06-07 05:38:31
    шуналтаж байцгааж цацраг идэвхтэй машин оруулаад ирэв дээ эко монголоороо морио унаад явья
  • зочин 2016-06-07 05:20:51
    ЭКО машины батарей, аккумляторууд тодорхой ашиглалтын хугацаа настай байдгийг тооцох хэрэгтэй. Хэдэн жилийн дараа хог хаягдлын асуудал гарч таарна.одооноос тооц...
  • Boldoo 2016-06-07 02:50:06
    Ontsgoi gaali 2 chin neg tatvarshde
  • ??? 2016-06-07 01:23:14
    7-9 жилтэй нь яах юм бэ? "Импортын татвар" гэж яг юуг хэлж байна вэ? Онцгой, НӨАТ, гаалийн гээд 3 татвар ногддог юм шдээ?
    • хуульч 2016-06-07 03:21:02
      бичсэнээс үзвэл ГААЛИЙН ТАТВАР БОЛОХ 5% АЛГА БОЛЖ харин НӨАТ, 10% ОНЦГОЙ ТАТВАР нь үлдэж байгаа юм байна даа???
  • songogch 2016-06-07 01:18:14
    10-deesh jil yavsan mashin ogt bitgi oruulj ir.horgil.