Харвони эм хэдэн ам.долларын үнэтэй вэ

 Эсрэг тэсрэг байр суурь

Ж.Амарсанаа: Хуульгүй гүтгэж болдог гэж бодож байгаа бол эндүүрч
/Эрүүл мэндийн дэд сайд асан/

Сонгууль болохоор л хүнийг хуульгүй гүтгэж болдог гэж бодож байгаа бол том эндүүрэл. Эхнийх нь надаар оролдож байгаад гурван шатны шүүхээр ялагдчихаад сууж байна. Би амнаасаа гарч байгаа хий болгоноо сайтар бодож тунгааж гаргадаг юм шүү

 
-Сонгуультай холбоотойгоор миний нэр хүндэд халдах увайгүй оролдлогууд явж л байна. Бодвол энэ ард түмэнд хэрэгтэй ганц хоёр ажил хийчихсэн юм байлгүй дээ. Та нар хүсээд байгаа үр дүндээ хүрэхгүй ээ. Сонгууль болохоор л хүнийг хуульгүй гүтгэж болдог гэж бодож байгаа бол том эндүүрэл. Эхнийх нь надаар оролдож байгаад гурван шатны шүүхээр ялагдчихаад сууж байна. Би амнаасаа гарч байгаа хий болгоноо сайтар бодож тунгааж гаргадаг юм шүү. Үйлдэл бүрээ баримтжуулдаг юм. С вирусын эмийг Монгол Улсад оруулах ажлыг би Засгийн газрын дүрэм журмын дагуу гүйцэтгэсэн. Азаар энэ албан бичгийн хуулбар нь Гадаад харилцааны яам дээр үлдсэн байна. Би 100 хувь өөрөө санаачилж энэ ажлыг хийсэн юм. Зөвхөн монгол хүний эрх ашгийн төлөө хийгдсэн ажил. Амалж байна. Монголын ард түмэн тэнэг биш ээ. Хар цагаан, үнэн худлыг ялгадаг болсон. Харин надад хэн нэгэнтэй гавьяа булаацалдаад байх шаардлага надад байхгүй. Өвчтөн маань үхлийн өвчнөөс салж л байвал надад том шагнал. Харин энэ алга дарам цаас намайг хамгаалаад зогсохгүй Монголын эрүүл мэндийн салбарт гайхамшиг авчрах заяатай байжээ. Яг үнэнийг хэлэхэд тухайн үед том улстөрчдөөс Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс бусад нь олигтой дэмжээгүй гэдгийг харин онцлоод хэлчихье.
 
Д.Наранбаатар: Ж.Амарсанаа намайг хэзээ ч тас цохиж чадахгүй

/ОНОМ сангийн ТУЗ-ийн дарга/

Ж.Амарсанаа “Чи юу гэж хүний бизнесийг булаагаад байгаа юм. Чи ер нь юу хийсэн юм бэ?” гэж давшилсан. Ингэж бид хоёр жаахан онцгүй салсан. Өглөө нь над руу уучлал гуйсан мессэж явуулсан байсан. Одоо ч надад тэр мессэж нь бий

 
-Манай “ОНОМ”сан 2013 онд Монголд элэгний цогц судалгааг хийсэн юм. Монголд 200 мянган хүн элэгний өвчлөлтэй гэж гарсан. Энэ судалгаагаа Монголын эрдэмтэддээ танилцуулахдаа Ж.Амарсанааг урьсан. Ж.Амарсанаа тухайн үед Эрүүл мэндийн дэд сайд байсан. Танилцуулгын дараа би Америк руу явсан. Тэнд Стэнфордын их сургуулийн төгсөгч Греиг Алтонтой танилцсан юм. Учир нь тэдний байгууллага элэгний С вирусийг эмчлэх эм гаргаснаа танилцуулсан байсан нь миний сонирхлыг асар их татсан л даа. С вирусийг эмчлэх софосбувир эм гурван сарын курс нь 900 ам.доллар байсан. Ж.Амарсанаа над руу яриад би наана чинь нэг хуралд оролцохоор боллоо. Тэгэнгээ С вирусийн эм үйлдвэрдэж буй компанийн чинь хүмүүстэй уулзья гэсэн. Би америкчууддаа “Манай дэд сайд ирэх нь, хувийн элэгний эмнэлэгтэй хамтран ажиллах боломж бидэнд байна” гэж маш их найдлага тээж танилцуулсан.
 
Ингээд Ж.Амарсанаа ирсэн. Бид маргааш нь компанитай танилцуулсан. Гэтэл тэр уулзалт, танилцуулгууд дээр Ж.Амарсанаа нэг их юм ярьж өгөхгүй, нэг л хайнга, үл тоомсорлосон байдалтай яваад байсан. Уулзалтын дараа тухайн үед Сан-Францискогийн Ерөнхий консул байсан Ц.Анхбаяр гарч ирээд “Гурван сарын курс эмчилгээ 900 ам.доллар гэдэг чинь гайгүй үнэ юм биш үү” гэж ярьж байхад Ж.Амарсанаа хажууд зогсч байсан. Тэр үед Харвони гэж уудаг эм бас гарч байгаа тухай яригдаж байсан үе. Орой нь зочид буудалд нь хүргэж өгөөд гадаа нь жаахан юм ярьж суутал Ж.Амарсанаа “Би энэ эмийг маш том бизнес гэж харж байна. Чи надтай хамтраад энэ бизнесийг хий. Ашгийн 80 хувийг нь би авья, 20 хувийг нь чи ав. Би өвчтэй хүмүүсийн мэдээллийг ХӨСҮТ дээр ч юм уу цуглуулаад нэгдсэн байдлаар оруулж ирнэ” гэсэн. Тэгэхээр нь би “900 ам.доллар дээр таван ам.доллар нэмсэн ч манай ард түмэн үнийг нь дийлэхгүй шүү дээ. Харин ч Турк зэрэг олон орон шиг улс нь худалдаж аваад иргэддээ үнэ төлбөргүй тараах ёстой. Тэгээд ч энэ бол гурвалсан эмчилгээтэй эм. Дан ганц софосбувир эмийг уухгүй. Цаана дахин эм, тариа хоёр хавсарч хэрэглэх ёстой. Зөвхөн нэг тариа нь 220 ам.долларын үнэтэй. Гурван сарын эмчилгээ нь 5000 орчим ам.доллар болно. Чи төрийн сайд хийгээд явж байж ийм юм ярьж байгаа бол би чамаар энэ ажлыг хийлгэхгүй” гэсэн. Ж.Амарсанаа “Чи юу гэж хүний бизнесийг булаагаад байгаа юм. Чи ер нь юу хийсэн юм бэ?” гэж давшилсан. Ингэж бид хоёр жаахан онцгүй салсан. Өглөө нь над руу уучлал гуйсан мессэж явуулсан байсан. Одоо ч надад тэр мессэж нь бий. Нөгөөдөр нь Монголоос мэдээний линк ирснийг хартал Ж.Амарсанаа хэвлэлийн бага хурал хийгээд элэгний С вирусийг эмчлэх эм 1800 ам.доллараар оруулж ирэх гэж байгаа тухайгаа ярьсан байсан. Би мэл гайхсан. Юун 1800 ам.доллар вэ. Ерөнхий консул Ц.Анхбаярыг “900 ам.доллар чинь гайгүй үнэтэй юм биш үү” гэж хэлэхэд хажууд зогсож байсан хүн. Мань хүн яг буруу ойлгож гээд, би бизнес хийх гэж зориуд тэгж ярьсанд нь огт итгээгүй юм. Бид Ерөнхийлөгчөөс өгсүүлээд уулзсан бүх сайд, дарга нарт “900 ам.долларын эмийг энэ дэд сайд чинь будлиулаад байна шүү” гэдгийг хэлээд явсан учраас Ж.Амарсанаа нэг л өдөр үнэнд гүйцэгдсэн л дээ. В вирусийн тенофовир гэж Америкт зургаан ам.доллараар зардаг эмийг “Хаппи веритас” 225 мянган төгрөгөөр зарж байсан. Бид уг эмийг үйлдвэрлэдэг Mylan компанитай холбоо тогтоогоод “Танай дистрибьютер компани чинь энэ эмийг хэт өндөр үнээр дамлаж байна. Та нар үүнийгээ болиулаач” гэж хэлсэн. Одоо “Эм импекс” компани дээр энэ эмийг 25 мянган төгрөгөөр зарж байгаа. Гэтэл Ж.Амарсанаа “Би Азийн олон улсын байгууллагатай ярьж байгаад үнийг нь буурууллаа. Одоо та энэ эмийг уухын тулд 400 хэдэн мянган төгрөгийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой” гээд хэвлэлээр шоудаад эхэлсэн. Ж.Амарсанаа намайг хэзээ ч тас цохиж чадахгүй
 

Сэтгүүлчийн дүгнэлт

ӨВЧТЭЙ НЭГЭНД БУЯН ХИЙСНЭЭ ӨМЧЛӨХ ХЭРЭГ БАЙНА УУ
 
Гуравхан сая хүн амтай атлаа элэгний өвчлөл, хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж буй монголчуудын хувьд Харвони гэх “шидэт” эмийг оруулж ирэх тухай яриа ёстой л бүрхэг тэнгэрээс нар гарах шиг сайхан мэдээ байсан. Эрс тэс уур амьсгалтай идэж буй хоол хүнснээсээ эхлээд эрүүл хэв маягийг баримтлаж сураагүй бидний хувьд хамгийн дотны хүнээ өвдөж, элэгний хортой, хоргүй хавдрын улмаас шаналж буйг харах хэцүү байдаг. Тиймдээ ч монголчуудын толгойн өвчин болоод буй энэ өвчинд хэрэгтэй, ач тустай л гэвэл “баас” байсан ч өөртөө болон  ар гэрийнхэндээ өгөхөд бэлэн байгаа нь худлаа биш. Гэтэл бидний энэ арчаагүй байдал бусдад буруу ойлголт өгч бизнес хийх санал сэдэл төрүүлсэн бол харамсалтай гэхээс өөр хэлэх үг алга. Ж.Амарсанааг элэгний өвчлөлийн талаар салбартаа л хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн гэдгийг бүгд мэднэ. Дэд сайд байхдаа энэ эмийг оруулж ирэх талаар анх олон нийтэд зарлаж, олон ч хүний талархлыг хүлээсэн.
 
 
Хэвлэл мэдээллийн бид ч элэгний С вирусыг эмчлэх эм Монголд орж ирэх нь, энэ вирус идэвхжсэн хүн бүхний хувьд сайхан мэдээ дуулдлаа хэмээн баярлаж чадах чинээндээ л дэмжиж бичиж байв. Д.Наранбаатар гэгчийн дүгнээд байгаа шиг Ж.Амарсанаад хайртай дуртай, түүний талд ажилладаг учраас ч дэмжсэн зүйл үгүй. С вирусаа бүрэн устгах гэж гадаад дотоод явж хэдэн мянган ам.доллар үрж байсан хүмүүс ч Монголдоо энэ эмийг авч ууна гэдэг сайхан мэдээ байлаа. Гэтэл эмийг оруулж ирсэн, ирээгүй гэх маргаан “ОНОМ” сангийн тэргүүн Д.Наранбаатар, Ж.Амарсанаа дэд сайд хоёрын дунд гарч, ийн иргэдийг үл итгэх, эргэлзэх байдалд оруулж орхив. Үнэхээр дэлхийн олон оронд дааж давшгүй үнэтэй байсан эмийг Монголд хямд үнээр оруулж ирээд даатгалд хамруулж хямд үнээр зарж байна уу, эсвэл Д.Наранбаатарын хэлсэнчлэн 900 ам.долларын эмийг дамлаж 1800 ам.доллар гэж яриад явсан уу гэдгийг ялгаж салгах цаг нь болсон мэт санагдана. Харвони эм анх орж ирэхдээ л хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсан.
 
Салбарын хоёр сайд болох сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа нарын дунд маргаан дагуулж, улмаар хэнийх нь зөв байсан нь өнөө хэр шийдэгдээгүй явж байгаа. Гэтэл ганц эм оруулж ирсэн асуудлаар ахиад л хоёр өөр тал гарч ирчихээд би оруулсан, чи хулгай хийсэн, худлаа ярьсан гэж хэрэлдээд эхлэхээр энэ эмийг чинь итгэж уух хүн олдох уу. Эцсийн эцэст элэгний эм хоёрхон хүний өмчлөх асуудал биш байлтай. Хэн анх санаачилж оруулж ирсэн нь тэгтлээ чухал сэдэв биш. Тэгээд ч хоёулаа л ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө оруулж ирсэн бол одоо энэ хөгийн явуургүй үйлдлээ таслан зогсоох цаг нь болсон юм биш үү. Өвчтэй нэгэнд буян үйлдсэнээ хуртэл өмчлөх гэж хэрүүл хийж явах тийм чухал биш л баймаарсан, залуус аа. Юутай ч дэд сайд асны хувьд зүгээр байхад хүмүүс энэ мэтээр гүтгэж доромжлоод байхгүй гэдгийг мэдэж өөртөө ч гэсэн дүгнэлт хиймээр байгаа юм. Ард түмнийг үнэтэй эм гэх мэтээр хошгируулж, арай л дэндсэн үйлдэл хийсэн бол уучлалт гуйхад юуных нь буруу байхав. Д.Наранбаатар ч ялгаагүй Ж.Амарсанаа анх дуугарсаны дараа тэр гарч ирсэн үү гэвэл тийм. “ОНОМ” сан гэгч олонд чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг мэдэхгүй хүн ч олон бий.
 
Гэхдээ монголчуудын сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж буй л бол сайхан нэр хүн, сайн ажлаа ийм жижигхэн асуудлаар баллуурдах хэрэг байна уу. Эцэст нь хэлэхэд энэ хоёр эрхэмд элэгний эмийг оруулж ирсэн, ирээгүйгээс өөр хийх ажил олон байгаа гэж итгэе. Харвони эмийг дагасан олон янзын таамаг яриаг эцэслэж, төрөөс энэ эмийг иргэддээ үнэгүй олгох талаар хамтарч ажиллаад явахад юун болохгүй байх билээ. Элэгний өвчлөл эм оруулж ирснээр алга болчихсон зүйл оттхоп ч алга. Тиймээс үнэхээр буян хийж, бусдад аз жаргал бэлэглэхийг хүсч байгаа бол явган хэрүүлээ орхиод өөр олон ажил хийхсэн. Залуус нэг нэгэндээ туньж, гомдож болно. Гэхдээ өвчний асуудал, тэр дундаа гадны нэг эмийг хэдэн төгрөгөөр хэн анх оруулж ирснээрээ маргах чинь үнэндээ ичмээр харагдаж байгааг хатуухан сануулчихья. Харвони олон хүнд буян болж байгаа. Гэвч хар мөр дагуулсан хэл ам хэрүүл тэмцэл чинь энэ эмэнд үл итгэх байдал бий болгох вий.

Монголын мэдээ
Б.Эрхэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2016-07-26 19:14:42
    би бол наранбаатарт нь итгэж байна. Яг Монголчуудын гаргадаг зан харагдаж байна.
  • zochin 2016-06-09 08:55:27
    ENE EM SAIN UR DUNG OGCH BAIGAA.MANAID UNEHEER HIAMD UNEER ORJ IRSEN BAIGAA. BUSAD ULST BARAG 15.000.0 DOLLOR BAIDAG IUM BA. ENE HUNIIG BITGII GUTGEEREI. ...
  • Сэтгүүлчид хандаж хэлэхэд 2016-06-07 16:02:27
    Оном сан асар их зүйл хийж олонд танигдсан. "Гэгч" гэдэг үгээр дайрахгүй байвал сайн байна. Энэ хүмүүсийн ачаар олон хүн өвчнөөсөө салж байгаа байх шүү
  • zochin 2016-06-07 09:22:34
    ЭНЭ ЭМИЙГ УУЖ БАЙГАА ҮР ДҮНГ НЬ ХАРЖ БАЙГАА ХҮМҮҮС БАЙНА УУ ТУСЛААЧ ХҮМҮҮСЭЭ. УУГААД ЗҮГЭЭР БОЛОХ БОЛОВ УУ
  • зочин 2016-06-07 09:04:00
    Амарсанаа эмч биш лам, мөн элэгхий өвчлөлөөр танигдсан хүн огт биш, 1800 ам доллараар зарах гэж байсан нь үнэн
  • оргиНормодипин гэж даралтны эм 2жилийн ө 2016-06-07 05:11:35
    Нормодипин гэж даралтны эм 2жилийн өмнө даатгал ороод 6000 байлаа ноднин жил 16000 боллоо за яахав гэж бодож баысан чинь энэ оны 6нсараас 21000 болчихлоо
  • Zochin 2016-06-07 04:24:32
    Ene boduul songuulitai l holbootoi bh daa... Amarsanaa uul n IH-d ner devshig yostoi hun. eruul mendiin salbart tuunees oor hen ch alga.
  • demjigch 2016-06-07 04:09:32
    амарсанаа эмчтэй барьцсан, түүнд атаархсан хүмүүс ямар олон байдгийн бэ. түүнийг хийсэн ажлыг ард түмэн мэднэ шдээ.
  • Болж байгааг дэмжье 2016-06-07 04:07:44
    манай аав ээж 2 энэ эмийг ууж байгаа. Нүдээ олсон үлй ажиллагааг яах гэж ингэж харлуулах гэдэг юм болдоо.
  • зочин 2016-06-07 04:02:39
    Наранбаатар гэж цайцан нөхөр байнаа... Би би л гээд байдаг. Хүн гүтгэн гүтгэн ингэж дайрах хэрэг байдаг ч юм уу ер нь...
  • zochin 2016-06-07 03:18:43
    uuj hereglej bgaa bidniig uneheer gal deer us hiisen shig bogochihloo.
  • zochin 2016-06-07 03:00:44
    1000 soriliin sangaar ikh em shaxsan daa
  • zochin  2016-06-07 02:38:12
    Otoch maaramba gej huviin surguuli togsson manuu etgeed sh dee
    • мөөгий 2016-06-07 04:21:17
      харин ч уламжлалтаар хамгийн сайн эмнэлэг ш дээ хха
  • Зочин 2016-06-07 01:58:06
    Амарсанаа гэж ямар сургууль төгссөн мэдэгдэхгүй, лам ч юм шиг, эмч ч юм шиг нөхөр байна лээ
  • X 2016-06-07 01:48:19
    hunii uvshin zovlong ashiglaad mungu hiih ontsgui hunii shinj de.
  • Хэрүүл сонин биш!!! 2016-06-07 01:17:54
    Энэ 2 хүнийг огт танихгүй учраас энэ нь үнэн, тэр нь худал гэх зүйл алга. Хамгийн гол нь энэ эм нь монгол хүний элгийг эмчлэх үйлчлэлтэй нь үнэн бол гүйцээ!!! ...
    • zochin 2016-06-07 03:06:31
      yg unen. ene MGL hund ur dungee ugch 100% edgersen l bol amarsanaatai hen ch yu ch bitgii yriarai harin talarhaj demjih heregtei shuu.
    • иргэн 2016-06-07 02:54:36
      яагаад энэ эм оруулж ирснийг булаацалдаад байгаа юм бол доо. Их л чухал бизнес байна даа.