Улстөрчидтэй холбогдсон дуулиант хэргүүд юу болов
Н.Энхбаяр ялтай хэвээр байна

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт ийж Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Энэ үйл явц түүнийг шадар сайд болох талаар яригдаж байх үед өрнөсөн юм. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2017 он хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан” гэж мэдээлж байв.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байсан Н.Энхбаярыг “ялтай хугацаа нь дуусаагүй” гэх үндэслэлээр СЕХ бүртгэхээс татгалзсан юм.

Х.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарт холбогдох “Төмөр зам”, “Сайншанд”-ын гэх тодотголтой эрүүгийн хэргүүдийг АТГ, ЦЕГ-аас байгаа. Хэргийг шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа боловч тодорхой үр дүн гарсан эсэх талаар нам гүм байгаа нь хэрэг замхарч болзошгүй гэсэн хардлага үүсгээд байсан.
Дээрх хэргийн шалгалтын ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар хууль хяналтын байгууллагуудаас мэдээлэл гаргахгүй байгаа боловч өнгөрсөн 7 хоногт “Самсунг Си Энд Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлыг дээрх хэрэгт холбогдуулан ахин саатуулан хориод байна.
Энэ талаар шалгалтын ажиллагааг явуулж буй хуулийн байгууллагуудаас тодруулахад Х.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаж байгаа бөгөөд хуулийн дагуу ойрын хугацаанд прокурорын байгууллагад шилжүүлэх болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Г.Дэнзэнгийн хэргийг прокурорт шилжүүлсэн

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж дууссан байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурор руу шийдвэрлүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч асуудал шийдэгдээгүй байгаа аж.
Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийг АТГ-аас өнгөрсөн хавраас хойш шалгаж байгаа юм. Г.Дэнзэнг өнгөрсөн оны тавдугаар сард цагдан хорьж, хоёр сар болгосноор батлан даалтад гаргасан билээ. Хэрвээ түүнийг гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн ялаар шийтгүүлэх юм.

Эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Батзаяатай холбогдох хэргийн эрэн сурвалжлах ажиллагаа олон улсад үргэлжилсэн хэвээр байгаа аж. Нэр бүхий хүмүүс эх орондоо ирж тодорхой мэдээлэл өгнө хэмээн мэдээлж байсан боловч өнөөг хүртэл чимээгүй байгаа аж. Тиймээс эрэн сурвалжлах ажиллагаа хуулийн дагуу олон улсын хэмжээнд үргэлжилж байгаа юм байна.
Дашрамд дуулгахад, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг өнгөрөгч 10 дугаар сарын 30-нд баривчлан хорьсон билээ.
Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонготой холбоотой хэрэг юу болов

2013 оын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олон нийтийн анхаарлыг татсан нэг зүйл бол БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонготой холбогдолтой хэрэг байв. Түүнийг “Зоос”, “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”-аар 2009-2013 онд 13,9 тэбрум төгрөг% онц их хэмжээний буюу 300 сая орчим ам.доллар байршуулан угаасан байж болзошгүй үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байсан билээ. Гэвч өдгөө энэхүү хэрэг дарагдаж, “алдагдсан” хавтаст хэргүүдийн тоонд ороод байна.
Хэргийг тодруулбал О.Эрдэнэсолонго нь төгрөгийн болон валютын 21 дансаар энэ бүх гүйлгээг хийдэг байжээ. Мөн татвар төлөхөөс зайлсхийсэн, хууль бусаар хөрөнгөжсөн явдал шалгалтын явцад илэрсэн.
Уг хэрэгт холбоотой нэлээд хүнийг баривчилж, эд хөрөнгийг нь битүүлжилж байлаа. Энэ ч утгаараа Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг ч хориод байв.
Мөрдөн байцаалтын явцад Интерполоос гадна Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага болох ФАТФ хамтран ажиллаж байсан. Эх сурвалжийн хэлж байснаар энэхүү хэрэг явсаао Хятадын ZTE компанитай холбогдсон билээ. Өөрөөр хэлбэл олон нийтийн таамаглаж буйгаар Ё.Отгонбаяр ZTE компаниас авлига авсан байж болзошгүй байсан юм. Гэвч энэ хэрэг өнөөдрийг хүртэл нэг тийш болоогүй юм.
Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй нь дээрх асуудалтай ч холбоотой байх магадлалтай аж.
Г.Шийлэгдамбын хэрэг шийдэгдээгүй байна

Авлигын хэргээр шалгагдаж батлан даалтад гараад буй Г.Шийлэгдамба өдгөө харуул хамгаалалтын дор амьдарч байгаа. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татаад удаж байна. Түүнийг их хэмжээний авлига авсан хэргээр цагдан хорьсон байдаг. Одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж байгаа тухай эх сурвалж мэдэгдлээ.
 
П.УНДРАМ
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2016-06-07 19:32:28
    jiriin irgen 10 bolon 1 say tög xyyrch xywidaa ashiglasan bol 2sariin dotor yal sonsood syyj bgaa xarin 300 say dollar bolon 13.9 ter bym idchixeed bxad 3 jil ...
    79.226.94.60
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-06-07 02:00:04
    Gadaadiin hariyatiin Purevdorjiin hereg yuu bolson be?
    103.57.95.159
    Мэдэгдсэн Хариулах