“Ганжуур”, “Данжуур”-ын бүрэн эхийг зална
Их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур”-ын модон барын хэвлэмэл бүрэн эхийг залах ёслолын ажиллагаа энэ  сарын 7-нд  ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд болно.

 Ёслолын ажиллагааг нээж ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор С.Чулуун үг хэлэх юм байна. Мөн  ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл мэндчилгээ дэвшүүлэх ажээ. Ёслолын үеэр  ӨМӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн судлаач доктор Шонхор“БНХАУ болон Өвөр монголд “Ганжуур”, “Данжуур”-ыг судалсан судалгааны тойм” сэдвээр, “Монгол улс дахь Ганжуур, Данжуурын судалгааны тойм” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач Ч.Отгонбаатар нар илтгэл тавих юм байна.

Улмаар ШУА-ийн Нэгдсэн номын санд байрлуулсан “Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг олон нийтэд танилцуулна. Монголын орчуулгын түүхэнд томоохон байр эзлэх их хөлгөн судар “Ганжуур”, “Данжуур” нь эртний болон дундад зууны Энэтхэг Төвдийн их бага таван ухаан болох дуун, учир шалтгаан, дотоод, тэжээх, урлах ухаан зэрэг шашны болоод иргэний таван мянга орчим ном зохиолыг багтаасан агуу их цоморлиг юм.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.