Урсгал тэнцэл 86.6 сая ам.долларын ашигтай гарчээ
Өнгөрсөн оны мөн үед 131.1 сая ам.долларын алдагдалтай гарч байсан урсгал тэнцлийн үзүүлэлт 2016 оны эхний 4 сард 86.6 сая ам.долларын ашигтай гарлаа. Үүнд барааны дансны ашиг 11%-иар буюу 57.5 сая ам.доллараар, урсгал шилжүүлэг 167%-иар буюу 41.7 сая ам.доллараар нэмэгдэж, үйлчилгээний дансны алдагдал 5%-иар буюу 16.6 сая ам.доллараар, орлогын дансны алдагдал 34%-иар буюу 101.8 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ.

Хөрөнгө ба санхүүгийн данс 279.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 354.2 сая ам.доллараар өссөн эерэг өөрчлөлттэй байна. Энэ нь эдийн засгийн харьяат аж ахуйн нэгжид орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт болон Монгол Улсын Засгийн газрын гадаад зах зээлд гаргасан бондын эх үүсвэртэй холбоотой аж.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2016-06-07 05:08:08
    тэгэлгүй дээв сайн байна.
    180.149.98.182
    Мэдэгдсэн Хариулах