Тамга тэмдэгээ авч зугтдаг явдлыг ”Эрдэнэт”-ийн С.Сувдаа захирал буухиалав
Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал С.Сувдаа ажлаа өгөхгүй тамгаа тэврэн зугатсаар байх уу

Зөөлөн сэнтийд заларч байсан эрхмүүд ажлаасаа халагдахаараа тамга тэмдэгээ авч зугтан, аяггүй аашилдаг явдал хэвийн үзэгдэл болжээ. Энэхүү зохисгүй байдлыг Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал С.Сувдаа буухиалж, ажлаасаа чөлөөлөгдсөн ч суудлаасаа буухгүй хэмээн тамгаа авч зугатжээ.

Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрт удирдлагын түвшинд халаа сэлгээ хийгдэж Совет хуралдсанаар Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Б.Намхайнямбууг албан тушаал сэлгэж, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч С.Сувдааг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг  гаргасан юм. Гэвч С.Сувдаа нь өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцэхгүйгээр барахгүй тамга тэмдгээ авч, өрөөгөө түгжин алга болжээ. Хоёр улсын Советийн шийдвэрийг дур мэдэн зөрчиж том толгойлж эсэргүүцэж байсан түүх Эрдэнэт үйлдвэрт өмнө нь гарч байгаагүй аж.

Харин түүний энэхүү зохисгүй үйлдлийг олон нийт “С.Сувдаа нь 2012 оноос өнөөг хүртэл Эрдэнэт үйлдвэрийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан ч ханаж, цадаагүй тул ийнхүү тамга тэмдэгээ өгөхгүй гэж зугтаж байна” хэмээн шүүмжилж байгаа юм. Ер нь дээрх дарга нарын хангамж сүүлийн үед хэрээс хэтэрч тансаглал, хувийн эрх ашгаа илүүд үзэж, албан тушаалаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан явдал нь ийнхүү халаа сэлгээ хийх түвшинд хүрсэнийг ч тэрбээр ухамсарлаагүй бололтой.

Дашрамд өгүүлэхэд хамгийн сүүлийн үеийн хэвлэлийн мэдээгээр С.Сувдаагийн урамшуулал цалин 1800 Евро, Улаанбаатар хотын RIVER GARDEN хороололд 2 авто машины граж бүхий 700 гаруй сая төгрөгийн байр авсан гэсэн баримт хүртэл дэлгэгдэж байсан юм.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zz 2016-06-07 09:23:40
    huiliin baiguullaga ajilaa hiigeech.shalga bas dahin shalga.hariutslaga
  • zochin 2016-06-07 05:52:24
    erdenet vilwerees odoo yuga awax gd bgn bolo araich de awj duusdagvi yum boluu deer doorgvi yrix yum da
  • Жачи 2016-06-07 04:53:00
    Ханаж цадахгүй шуналтай бирд хурдан зайлмаар байна.
  • а 2016-06-07 04:43:56
    ажилдаа дуртай
  • Зочин 2016-06-07 04:22:43
    Хааны алба халаатай эзний алба ээлжтэй. Ажлаа нэр төртэй хүлээлгэн өгсөн нь дээр.
  • paa  2016-06-07 03:15:19
    1 terbumtai hun ch 700 sayar bair avahgui sh dee, dollariin sayatan bolson avgai baina. Dorligav Erdenetiin hulgaig ehluulsen hun dee.
  • Зочин 2016-06-07 03:09:25
    Эрдэнэт үйлдвэрийн удирдлагатай болгон ханаж цаддагүй шуналтай хүмүүс дээ.
  • Зочин 2016-06-07 02:57:23
    Ийм ханаж цаддаггүй хүмүүсийг халах нь зөв. Хуулиа л дагаж амьдарцгаая. Хуулиа уландаа гишгэвэл олон хавар нэгэндээ гэж энэ шүү дээ. Ажил ч гайгүй нөгөө газар о...
  • зочин 2016-06-07 02:45:56
    төргүй, хуульгүй мэт байдал газар авсны нэг шинж энэ. хархад нүдэнд дулаахан л авгай байна. нэрээ бодмоор юмдаа хангалттай атсан байна үнэн бол халах биш аавынд...
  • Зочин 2016-06-07 01:03:46
    Хүн болгонд оногдоод байхгүй хувь хүртсэн л юм байна, хэл амгүй ажлаа өгчих, бурхан цаанаас чинь зохицуулж байхад зөрөөд хэрэггүй, одоо хуулийн дагуу юм байхгүй...