Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан “Монголын мэдээ” сонин хотын тойргуудыг тоймлон цувралаар хүргэж байгаа билээ. Даваа гарагийн дугаартаа нийслэлийн Хан-Уул, Багахангай дүүргийг онцолсон бол өнөөдөр нар зөв эргэн СХД-т нэр дэвшигчдийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.
 
СХД нэр төртэй, хүч, чадалтай бүсгүйчүүдийн тулааны талбар болно


Хүн ам ихтэй, нутаг дэвсгэр нь ч том гэх утгаар нь СХД-т энэ удаад зургаан мандат олгожээ. Тодруулбал, УИХ-ын 71-76 дугаар тойргууд. Эдгээр тойрогт МАН-аас “Монполимет” группийн Ц.Гарамжав, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх асан Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, СХД- ийн ИТХ-ын дарга асан Х.Нямбаатар нар Ардчилсан намаас нэр дэвшиж буй СХД-ийн Ардчилсан намын үүрийн дарга Ө.Пүрэвбаатар, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Засаг дарга М.Чинболд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалдэцэг, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Шударга өрсөлдөөний хэмээгддэг О.Магнай нар тулжээ.
 
Харин МАХН-аас “Бизкон” ХХК-ийн ерөнхий захирал, Засаглалыг дэмжих зөвлөлийн тэргүүн, Монголын дотоод аудиториудын институтийн тэргүүн Л.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэг, Анагаах ухааны доктор, профессор ЦЛхагвасүрэн, О.Цолмон /Н.Энхбаярын эхнэр/, МАХН-ын Нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн нар нэрээ дэвшүүлжээ.
 
Бие даагчдын тухайд Н.Түвшинжаргал, Иргэний шударга шүүхийн Х.Бат-Ялалт, Д.Батболд Г.Алтаншагай, Г.Цоож нар үзэх нь ээ. Нэр дэвшигчдийн байдлаас харахад УИХ-ын бусад тойргоос ялгагдах онцлог энд олон байгаа биз. Монголын улс төр дэх нэр нөлөө бүхий бүсгүйчүүд мөн энд л тулалдах жишээтэй. Тэгэхээр цусгүй тулаан УИХ-ын 71-76 дугаар тойрогт болох нь гэж дүгнэж болно. Ингээд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг өгүүлье.
 
СХД-ийн 71 дүгээр тойрогт МАН-аас мандат өвөртөлсөн Ц.Гарамжав хэмээх бүсгүйн талаар сураг дуулаагүй хүн ховор. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан тэрбээр уул уурхайн салбарт цахиур хагалж яваа нэгэн. Тэрбээр “Монполимет” группийн 1992 онд байгуулсан. Эдүгээ уул уурхай гэлтгүй барилгын салбарт хөл тавьж, хуурай аргын цементийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан. Ц.Гарамжав нь 2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад Монгол Улсаас анх удаа багтсан бизнесмэн. Тэрбээр арван жилийн 33 дугаар сургууль, МУИС-ийн Инженер геологийн ангийг тус тус төгсчээ. Ажлынхаа гарааг Улсын барилгын зургийн төв институтийн / УБЗТИ/ Геологийн товчоонд лаборантаас эхэлж, техникч, лаборантаас авахуулаад лабораторийн эрхлэгч хүртэл арав гаруй жил ажиллаж улмаар уул уурхайн бизнест хөл тавин салбартаа “төмөр хатагтай” гэгдэх хүртлээ байр сууриа тодорхойлсон металлургич. Түүнийг зарим нь гүжирмэг, чанд хатуу гэх нъ бий.
 
Харин тус тойрогт Ардчилсан намаас Ө.Пүрэвбаатар дэвшиж буй. Түүнийг мэдэх нэг нь мэднэ. Гэхдээ хязгаартай. Эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан гэх утгаар нь энэ салбарын инженер, техникчид нь бол гадарлах эс бөгөөс сургийг нь дуулсан байх. Морь уядаг, хурдан удмын хэдэн сайхан адуутай гэдгээр нь уяачид мэдэх биз. Харин СХД-ийн жирийн иргэд бол мэдэх ч үгүй, дуулаа ч үгүй. Дүүргийн намын хорооны гишүүдийн тухайд намаа хоёр хуваасан нөхөр л гэлдцэг юм билээ.
 
УИХ-ын 72 дугаар тойрогт МАН-аас Н.Учралыг илгээжээ. Ням-Осорын хүү гэдгээр нь хүмүүс мэддэг ч тэрбээр боловсрол, мэдлэг, өөрийгөө боловсролын салбарын зах зээлд гаргаж ирсэн байдал зэргээрээ Монголын мянга мянган залуучуудад үлгэр жишээ болж яваа нэгэн. Харин залуучууд түүнийг Темон гэдэг нэрээр нь бас андахгүй. Их урлагийн тайзнаа хэсэг цовхчоод үзсэн эр. Рояль академийг байгуулж, тэргүүнээр нь ажилласнаасаа хойш ихэд төлөвшсөн гэж ярих хүмүүс ч байдаг л юм билээ. СХД-т шинэ улстөрч, шинэ өнгө гарч байгаагийн илрэл нь Н.Учрал юм. Түүнтэй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг учирч буй. Өмнөх сонгуульд тэрбээр “Монос”-ын Эрдэнэчимэг хэмээн овоглогдож байсан бол эдүгээ Эрдэнэчимэг гишүүн гэгдэх болжээ.
 
Тэрбээр сонгинохайрханчуудыг төлөөлөн УИХ-д дөрвөн жил ажиллахдаа гишүүнийхээ үүргийг хангалттай сайн биелүүлсэн. Тамхины хяналтын тухай хууль, Хог хаягдоын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээ, Гэр бүлийн тухай хууль гээд нийгэмд үгүйлэгдэж байсан хэд хэдэн хуулийн төслийг санаачилж батлуулсан гавьяатай. Хэнтэй, хаана юу ярихаа мэддэг, өөрийгөө ч хэрхэн рекламдахаа мэддэг түүнд Ням-Осорын хүү үдийн будаа мэт санагдаж байж мэдэх л юм. Дүүргийнх нь нам түүний нэрийг УИХ-д дэвшүүлэхгүй хэмээн унагааж орхисныг эс тооцвол тэрбээр иргэд сонгогчдынхоо итгэлийг нэг их алдчихаагүй биз.
 
УИХ-ын 73 дугаар тойрогт МАН Долгорсүрэн зааны хүүг дахин илгээжээ. Мань эр ч тойргоо дөрвөн жилийн турш бөөцийлсөн. Түүний иргэд сонгогчдоо илгээсэн тайлангийн хуудсыг эргүүлж тойруулан харж байхад зөндөө ажил хийжээ. Харин иргэд нь түүнийг юу хийж бүтээснийг сайн мэдэх тул “ Сумъяа бусдын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр зураг хөрөгтэй нь тавьчихаж” хэмээн инээлдэж буйгаас үзвэл тэр зальжин нэгэн бололтой. Тойрогтоо ажиллах нэрээр хөгшдийг жаал тойлсон юмдаг уудаа. Хөгшчүүдийг амралт, сувилалын газарт амруулсан талаараа бичиж, зураг хөргөө авахуулсан байна лээ. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд цөөн харагддаг гишүүдийн нэг. Хаана юу хийж явсан юм бол. Санаачилсан хуулийн төсөл гэж дуулдаагүй. Харин ажлын хэсэгт багтаж ажилласан хэд хэдэн хуулийн төсөл байна лээ. Боловсролын хувьд ч бид шигээ цойлсон нь юу л бол. Тэгээд ч тамирчид сургуулийнхаа нэр хүндийг сайн гаргах аваас тэгс хийж байгаад төгсчихдөг юм хойно. Ер нь бөхчүүд Манжийн үеэс xор найруулж сурсан улс байдаг. Дандаа хүнээс юм авдаг болохоор бусдад гар сунгаж, буян, үйлдээд байдаггүй зантай. Сумъяагийн хувьд бусдаас авах шаардлагагүй ч өгч байна, буян үйлдлээ гэж дуулдаагүй. Ийм нэг бөхчин, улстөрч СХД-т дахин нэр дэвшиж байгаа юм байна.
 
Түүний өөдөөс Ардчилсан нам дүүргийн Засаг дарга М.Чинболдыг тавьжээ. Хүүхдийн гэмээр гэнэн хонгор зантай болохоос биш түүнийг хий гээд тавьчихсан байхад ард нь гарахын төлөө зүтгэдэг сайн талтай нэгэн. Улстөрчийн хувьд алдсан нь бий л байх, оносон нь ч бий. Гагцхүү оносон их учраас дүүргийн иргэд түүнд сайн байдаг бизээ. Ямартай ч дүүргийнхээ төсвийг дэмий зүйлд үрээгүй. СХД өнөөдөр гэрэлтүүлэгтэй, замтай болсон байна лээ. Өмнө нь тас харанхуй ертөнц ноёлсон, хур хогондоо дарагдсан тийм л дүүрэг байсныг санаж байна. Одоо түүнийг санах хүн бараг л байхгүй биз. Ингэж л тэрбээр дөрвөн жилийн хугацаанд дүүргийнхээ өнгө зүсийг өөрчилж чадсан юм. Гэхдээ СХД-т хийх ажил зөндөө. Ядаж л захиргааныхаа навсгар байшингаас салах цаг болсон.

УИХ-ын 74 дүгээр тойрогт МАН “урвагч” Д.Тэрбишдагвыг илгээжээ. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хөтлөлцөөд гүйж явсныг нь түмэн мэднэ. Харин эдүгээ нүүр буруулсан. Бараг л Энхбаяр гэвэл “танихгүй, тийм хүн байсан бил үү” гэж мэднэ. Мань эр жагсаалтаар дахин УИХ-д гарна гээд тойргоо тас мартчихсан явснаа асуудал бишдэнгүүт аргагүйн эрхэнд очсон. Үнэндээ түүний нэрээр овоглогдох ажил тус дүүрэгт ганц ч байхгүй. Боловсрол мэдлэгийн тухайд бол нэр дэвшигчдийн дотроос чадалтайд нь багтана.
 
Ардчилсан намаас тус тойрогт өрсөлдөж буй Б.Ургамалцэцэгийн хувьд улс төрийн өндөр боловсролтой, манай улсын лидер бүсгүйчүүдийн нэг. Боловсролын дэд сайдаар ажиллаж байсан. Эдүгээ Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй. Тэрбээр МУБИС-д сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр, АНУ-ын Коннектикут мужийн Бридж Фортын их сургуульд боловсролын магистр зэрэг хамгаалсан. Хашсан албан тушаалын хувьд 1996-2001 оны хооронд МСДН-д улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Тамгын газарт мэргэжилтэн, 2007-2008 онд АН-ын Бодлогын зөвлөлд улс төрийн ажилтан, 2008-2012 онд АН-ын нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлстийн даргаар ажилласан. АН- ын нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ҮЗХ- ны гишүүдээс бүрдсэн “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн”гэсэн таван дэд ажлын хэсгийг ахлан нэг жилийн дотор 21 аймгийг тойрон ажилласан. Б.Ургамалцэцэг нь Ардчилсан намын “Сум-330 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг анх санаачилж хэрэгжүүлсэн нэгэн.
 
Б.Ундармаа. Энэ бүсгүйн овог “Бишрэлт” болж хувирсан. Таньж мэдэх хүмүүс цагаан гартай л гэцгээх юм билээ. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн сурагч тэрбээр Москвад тэр үеийн Удирдлагын дээд сургуулийг инженер, эдийн засагч, удирдлага зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Дэд сайдад хүртэл нэр нь дэвшигдэж, Монголын хөрөнгийн биржийн захиралд хүртэл яригдаж байсан гэхээр намдаа үнэлэгддэг хүний шинж байх. Цахим ертөнц рүү өнгийхөд түүний талаархи сайн, муу бүхий л мэдээллийг уншиж болно. Хэрхэн дүгнэх нь сонгогч таны эрх. “Хулхи” гэж хүртэл хэлүүлсэн л байна лээ. Түүнийг МАН УИХ-ын 75 дугаарт тойрогт илгээжээ.
 
Мөн энэ тойрогт УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж очиж буй. Тэрбээр уул нь цэргийн хүн. Үндсэн мэргэжил нь холбооны инженер. Дараа нь “Отгонтэнгэр” сургуулийг хуульч, өмгөөлөгч мэргэжлээр төгсч, хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан. Түүний ажлын гараа салаан захирагчаар эхэлсэн ч цагаан морин жилийн хувьсгал гарахад МоАХ-ны анхдугаар их хурал болон, Монголын Ардчилсан нам байгуулагдахад тэрбээр гишүүнээр элссэнээр улс төрд хөл тавьсан байдаг. Тэрбээр өөрийгөө АН-ын алтан хараацайнуудын нэг гэж хэлдэг. 1990 оны Ардчилсан хувьсгалд ч гар бие оролцож явсан нь үнэн л дээ. 1992 оноос АН-ын удирдах зөвлөлд тасралтгүй ажилласан. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарган ажлыг хүртэл гүйцэтгэж байв. Тэрбээр Ардчилсан нам доторхи МОАХ фракцид харъяалагддаг. Ш.Түвдэндорж 1999-2000 онд буюу нэг жил гаруйн хугацаанд БХЯ ны сайдаар ажиллаж байв. Түүнчлэн 2000 оны сонгуулиар АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдсан. ЗГХЭГ-ийн дэд дарга, МОАХ-ны гүйцэтгэх захирал, Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг тус тус хашиж байсан. 2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон эдүгээ Хуульзүйн байнгын хорооны даргаар ажилладаг. Гэхдээ түүнийг байнгын хорооныхоо даргын ажлыг муу хийдэг гэж гишүүд хэлдэг.
 
Харин УИХ-ын 76 дугаар тойрогт МАН дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарыг явуулжээ. Түүнийг сайн мэдэх хүмүүс зайтай ч лайтай ч эр гэх юм билээ. Паянтай л нөхдүүдийн нэг гэнэ лээ. Өнөө алдартай хар жагсаалтад мань эрийн нэр цохиж явна лээ. Төсөл болон газрын асуудалтай холбогдөж, нэрээ сэвтүүлсэн тухай мэдээлэл нь цахим ертөнцөөр дүүрч. Бас ханилгаагүй нэгэн байж мэдэхээр. СХД-ийн удирдлагууд бүгдээрээ л гадаад явсан атлаа Засаг дарга нь лайг нь үүрч, аялсан зугаалсан гэж бичигдэж, мань эр яваагүй, зугаалаагүй юм шиг нэр цэвэр үлдэнэ гээч. Тэрбээр Хэнтий аймгийн гаралтай.
 
Х.Нямбаатар 1996-2002 онд Орхон Их сургуульд, 2006-2008 онд Цагдаагийн академид Хууль сахиулахын Их сургууль, 2008-2012 онд Удирдлагын Академид суралцаж төгсчээ. Хуульч, боловсрол судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын докторант зэрэгтэй. Орхон Их сургуульд хуулийн салбар шинээр нээгдэхэд багшаар ажиллах болсноор түүний ажлын гарааны эхлэл тавигджээ. Харин СХД-тэй хувь заяагаа холбосон нь 2009 он. СХД-ийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, даргын үүрэгч гүйцэтгэгч, дараа нь 2012 оноос ИТХ-ын дарга гэх мэтчилэн шат дараатай төрийн албыг хашжээ. СХД-ийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн, НАМЗХ-ны холбооны дарга, МАН-ын дэд дарга, тэргүүлэгч, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчийн сонгуульт ажилтай.
 
Энэ эрхэмтэй О.Магнай учраад байгаа. Монголын ард түмэн түүнийг Иргэний хөдөлгөөний удирдагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга гэдгээр нь анддаггүй.
 
О.Магнай нь МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийг 2002 онд, МУИС-ын Хууль Зүйн Сургуулийг 2004 онд тус тус төгссөн, эрх зүйч эдийн засагч мэргэжилтэй. 2002-2005 Санхүү, Эдийн Засгийн яаманд мэргэжилтэн, 2005-2007 “Эрүүл Нийгэм-Иргэний Хөдөлгөөний Ерөнхий Зохииуулагч”, 2007 онд ИЗН- ын ХЭГ-ын даргаар 12 cap ажилласан байдаг. Иргэний Хөдөлгөөн Намын дэд даргын албыг мөн хэсэг хугацаанд хашсан. Түүний улстөрчийн түүх сонирхолтой. УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа болсон долдугаар дугаар сарны нэгний үймээнтэй холбогдуулан түүнийг цагдан хорьсон. Тэрбээр хоригдож байх хугацаандаа хуурай өлсгөлөн зарлаж байсныг нь хэн бүхэн мэддэг. Үүнийхээ дараа Ардчилсан намд элссэн юм.
 
МАХН-ын нэр дэвшигчдийг Цолмон манлайлна

МАХН өөрийн мөрийг хөөж одсон цагаас хойш МАН-ын саналыг хувааж ирсэн түүхтэй. Угсаа гарвал нэгтэй гэдгээрээ тэднийг зарим хүн эндүүрч МАН-ын гишүүн гээд нэрийг нь дугуйлж байсан удаатай. Энэ удаад ч МАХН тус дүүрэгт өндөр ач холбогдол өгч, намын даргын гэргий О.Цолмон тэргүүтэй улстөрчдөө илгээжээ. Г.Бямбасүрэн гэх автын инженер УИХ-ын 71 дүгээр тойрогт МАХН-аас орж ирэв. Тэрбээр олон жил намын ажил хийж байгаа хүн. Анх Октябрын районы МХЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, дараа нь МАХН-ын хорооны хэлтсийн дарга, Улаанбаатар хотын МАХН-ны хорооны аргазүйч, эдүгээ СХД-ийн МАХН-ын хороонд дэд даргаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн дөрвөн жил БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилласан нэгэн. МАХН болоод МАН-ын ахмад гишүүд л түүнийг таниж мэдэх болохоос залуучуудын тухайд нэр нь ч дуулдаагүй улстөрч юм.
 
Бас нэг улстөрд танигдаагүй хүн бол МАХН-аас “Бизкон” ХХК-ийн ерөнхий захирал, Засаглалыг дэмжих зөвлөлийн тэргүүн, Монголын дотоод аудиториудын институтын тэргүүн Л.Отгонбаяр. Түүний талаар мэдээлэл алга. З.Баян-Сэлэнгэ хатагтай мөн л СХД-т нэр дэвшинэ. Азтай, одтой хүнийг нэрлэх хэрэг гарвал хамгийн түрүүнд Барилга, хот байгуулалтын сайд санаанд буух бий. Улстөрчид түүнийг оймсонд хавчуулагдсан нөхөр хэмээдэг ч тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд бас ч гэж чамлахааргүй улстөрч болж хувирсан.
 
“Тэмцэл хийж, албан тушаал горилсондоо бус энэ нийгэмд шударга ёс тогтоохын тулд л жагсдаг” хэмээн өөрийгөө тодорхойлдог эрхэм жагсагч Улаанбаатар хотын уугуул. Түүний үндсэн мэргэжил бага эмч. Хожим 2003 онд Цагдаагийн академийг эрхзүйч мэргэжлээр дүүргэсэн юм билээ. Тэрбээр мөрдөн байцаагчаар ажиллаж байсан гэхээсээ илүү Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байснаа өмнөө барьдаг. “Би насаараа Чингэлтэй дүүрэгт амьдарсан, манай дүүргийнхэн намайг мэднэ дээ” хэмээн цээжээ дэлддэг түүнийг үнэхээр ч 17 дугаар хорооныхон төдийгүй Чингэлтэйхэн андахгүй юм билээ. Гэхдээ тэр эдүгээ Зайсанд төвхнөөд удаж буй. Ямартай ч тэрбээр МАХН-ын даргад үйлчилж, түүний нөмөрт багтаж буйнхаа ачаар УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа авчээ.

Мөн энэ дүүрэгт олон хүний өвдгийг чичрүүлэх хатагтай бол МАХН-ын даргын гэргий О.Цолмон. Тэргүүн хатагтай гэдэг үгийг жинхэнэ утгаар нь Монголд анх оруулж ирсэн эмэгтэй. Түүнээс өмнө манай төрийн тэргүүнүүдийн эхнэр өндөр алба хашдаг нөхрийнхөө араас гарч ирдэггүй байлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө сурталчлаад байдаггүй, намжим суудаг хэдий ч түүнийг таньж мэдэхгүй хүн ховор. Н.Энхбаяр гэдэг хүнийг ид мандаж байх үед хүн бүхэн түүнтэй танилцаж дотносохыг хүсдэг байснаас үзэхэд О.Цолмонгийн нэр нөлөө улс төрд ямар байсныг илчилнэ. Эдийн засагч, философич мэргэжилтэй О.Цолмон ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн улаан дипломтой төгссөн цөөн хүний нэг нь. Эл хатагтайг улстөрчийн хувьд шинэ хүн гэж үзэж болохгүй. О.Цолмон эр нөхөр Н.Энхбаяраасаа өмнө УИХ-д нэр дэвшиж, ялагдаж явжээ. Ямартай ч тэрбээр Монголын хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг билээ.
 
Б.Оюунбилэг гэх бүсгүйн талаар бичих гэхээр намтар түүх нь ч олдсонгүй. Тэгэхээр хэн ч танихгүй нэгэн улс төрд хөл тавьж, улстөрчийн гараагаа СХД-ээс эхэлж байгаа бололтой. Том намын томчууд түүнийг зөөлхөн хоол хэмээн зооглохыг тэсч ядан хүлээж байгаа нь гарцаагүй.
 
Д.Лхагвасүрэн доктор ч мөн л энэ дүүрэгт нэр дэвшжээ. МАХН-аас ЭМС- ын сайдад нэр дэвшиж байсан тэрбээр Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. ЭМ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, БОШУ-ы сайдын зөвлөлийн гишүүн, Монголын АУ-ны Боловсрол судлалын холбооны тэргүүн, Монголын АУ-ы Боловсрол судлалын холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
 
Эдүгээ МАУА-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Үүгээр улс төрийн намуудаас нийслэлийн СХД-т нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэх цуврал нийтлэлээ өндөрлөе. Бие даагчдын тухайд СЕХ албан ёсоор өнөөдөр тодруулах юм. Тэгээд ч ам яриагаар яваад байгаа нөхдүүдийг таньж мэдэх хүн цөөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хайгаад ч материал нь олдсонгүй. Жижиг улстөрчид жижиг л байдаг юм байна.


Монголын мэдээ
Ч.Чулуунцэцэг

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Галя 2016-06-23 09:10:50
    Хийсэн юумтай,4жилд нүдэнд харагдахаар баярлуулахаар уулзварыг чөлөөлсөнийг,цэцэг ногоогоор гоёсоныг л маш тод санаж байна.УБ хотоороо бахархаж байна
  • Зочин 2016-06-18 08:52:25
    Зөв монгол хүүхэд хөтөлбөр хэрэгжүүлсэн нь зөвхөн эрдэм мэдлэг боловсрол олгохоос гадна хүүхдүүдийн хүмүүжил эцэг эхийн оролцоог идэвхижүүлэн харилцан хамтын аж...
  • Зочин 2016-06-18 08:51:59
    Amjilt hvsie ta chadnaa
  • Зочин 2016-06-18 08:49:59
    Дэмжинэ ээ. Тэрбишдагваас арай дээр
  • Зочин 2016-06-18 08:38:36
    ажилдаа томилогдоод удаагүй дэд сайд нар салбар салбарынхаа асуудлыг сөхөж эхэлжээ. Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг амралтын өдрүүдэд орон нут...
  • Зочин 2016-06-18 08:33:01
    ажилдаа томилогдоод удаагүй дэд сайд нар салбар салбарынхаа асуудлыг сөхөж эхэлжээ. Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг амралтын өдрүүдэд орон нут...
  • Зочин 2016-06-18 08:22:10
    “Үг хэлэх цаг олдоно, дуугүй байлаа гээд хүн бүтэж үхдэггүй юм. Энэ их гоё үг юмаа хүмүүсээ
  • Зочин 2016-06-18 08:15:46
    Энэ Ургамалцэцэг өөрөө багш хүн болхоороо хүүхдүүдийн боловсролд их анхаарах юмаа
  • Зочин 2016-06-18 08:11:53
    Энэ сонгуульд ЗААВАЛ ялалт чинийх байх естой шүү. Эмэгтэйчүүдын бүх саналыг авах хэрэгтэй.
  • Зочин 2016-06-18 07:43:11
    Namd uls turiin ajiltnaas ehelj ajilj bga olon emegteichuded hugjin dewshih bolomj bga gdgig harulj uram zorig ugsun tanid ih amjiltiig husie.
  • Зочин 2016-06-18 07:42:19
    Ардчилсан намаа ялалтанд хөтлөх, Ардчилсан улсаа хөгжүүлэх хүчтэй баг байгаарай
  • Зочин 2016-06-18 07:36:49
    Namd uls turiin ajiltnaas ehelj ajilj bga olon emegteichuded hugjin dewshih bolomj bga gdgig harulj uram zorig ugsun tanid ih amjiltiig husie.
  • зочин 2016-06-13 15:20:02
    НЭГ БОЛ ОЛОН ЖИЛ ТӨРӨӨС ИДЭЖ УУХЫГ СУРСАН, ЭСВЭЛ ОЛОН ЖИЛ ДАРГА ХИЙСЭН, ЭСВЭЛ ДЭНДҮҮ БАЯН ХЭДЭН ХҮМҮҮСИЙН ЦУГЛУУЛГА БНАА.
  • olborlolt 2016-06-10 05:09:21
    garmaa ni deerdoo ywi ywi
  • Bobo 2016-06-10 05:07:10
    Bolowsroltoi mundag emegtei garamjawiig demjnee
  • irgen 2016-06-10 05:02:07
    Olon ulsiin tvwshnii bvteen baiguulalt xiiseneeer ni garamjawiig demjij baina
  • dorj 2016-06-10 04:59:04
    Emegtei hunii us urt uhaan bogino gedeg bol yah arhagui unen ug tiimres avgai nar zailtsgaa
  • BOllor 2016-06-10 04:58:02
    Tord garwal busad shig mongo togrog xoogood ywku garamjaw ni l deerddee
  • Amjilt 2016-06-10 04:56:28
    garamjawiig demjnee mundag xvn baina lee nogoo 2 sain medkvm
  • 31-р хорооны иргэн 2016-06-10 04:50:34
    Манай тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчдээс Гарамжав хамаагүй илүү гэж бодогдож байгаа тэр дундаа хүчирхэг эмэгтэй хийсэн бүтээсэн зүйлтэй арай илүү юм.
  • coocoo 2016-06-09 16:00:33
    Tsolmong demjijiii demjine demjij baina amjilt.
  • ene 2016-06-08 12:49:06
    Man namaas gants demjih hun n nyambaatar gedeg zaluu baina turiin hun bolj tur tushiltsej yavj chadah medleg bolovsroltoi zaluu hun busad n hereg alga
  • Jag 2016-06-08 11:20:54
    An nam n arai deer bailguidee odoo
  • Боорчи 2016-06-08 06:55:06
    АН-г олон болгъё. Ядаж юм хийнэ.МАН ярихаас цаашгүй дээгүүрээ эвтэй найртай идчихдэг г дээ
  • MB 2016-06-08 01:49:56
    Manai toirogt ner devshij bgaa Undarmaag demjnee. mundag emegtee shig sanagdaj bgaa
  • songogch 2016-06-07 15:41:45
    Ene setguulch ardchilsan namiin nuhur bna zugeer bicheldee
  • Mangar 2016-06-07 14:10:47
    MAN l bish shuu
  • irgen 2016-06-07 14:03:02
    AN garahgui ee muruuduud ch nemergui SHD iin jiriin irged bugd medej bga. Chinbold gdg nuhuriig lav medehguin bn ter urgamal gene uu bas medehgui
  • Бат 2016-06-07 13:05:57
    Гарамжав хог
  • авгай нар 2016-06-07 11:17:06
    энэ 3 авгай цэвэршсэн юм бол зүгээр мөрөөрөө гэртээ хүүхдээ хараад сууж бай лалрын гөлчгийнүүд
  • СХД 2016-06-07 11:15:30
    СХД-с сонгогдсон эрхэм гишүүд өнгөрсөн 4 жил юу хийж бүтээв энэ асуултанд хариулж чадах гишүүн байхгүй сонгуулийн өмнө 7 шахам сонгуулийн дараа хүн танихгүй мал...
    • eebee 2016-06-10 05:05:24
      ULsiin ix xurald neg xoroo dvvregt barilga barij ogox bish ulsiin xuuli gargaj zasaj xynalt tawij bx vvregtei
  • Зочин 2016-06-07 11:08:36
    Энэ хүүхнүүдийг хооронд нь зодолдуулбал Цолмон авгай баараггүй дийлнэ дээ. Аягүй бол эрчүүдийг бүр эхнэрээ зоддог Сумъяабазарыг ч дийлэх байх.
  • hahha 2016-06-07 10:38:00
    ta 3 3uulaa garahgui ee heden mongo idej uusan awgai nar
  • zochin 2016-06-07 10:28:56
    Zolmong busdaas iluud tavina.
  • Зочин 2016-06-07 10:05:15
    bolj bn shd
  • Зочин 2016-06-07 10:03:09
    bolj bn shd
  • Зочин 2016-06-07 10:02:06
    yasn sn mdee we
  • Зочин 2016-06-07 09:59:26
    sxn medee bn
  • Зочин 2016-06-07 09:56:48
    sxn medee bn
  • Зочин 2016-06-07 09:54:12
    yasn sn mdee we
  • Зочин 2016-06-07 09:53:06
    bolj bn shd
  • Зочин 2016-06-07 09:50:25
    yasn sn mdee we
  • Зочин 2016-06-07 09:48:54
    bolj bn shd
  • selenge 2016-06-07 08:17:56
    minii huvid zaluu humuse demjineè....yadaj l ner tsever humus shude uchral d amjilt
  • gfb 2016-06-07 06:24:43
    амьдралд нийцсэн хууль боловсруулах мэдлэгтэй, ард иргэдийн дуу хоолойг төрд хүргэдэг тэдний төлөө гэсэн ажиллах сэтгэлтэй хүнийг л сонгох хэрэгтэй тэрнээс энэ ...
  • Б 2016-06-07 05:26:25
    АН-аа л дэмжинэ.
    • зочин 2016-06-07 10:48:23
      Бүү яар,тэдний тавьсан их өрнөөс удахгүй Монгол улс АрМонголын өөртөө засах оРОн болно.
  • саруул 2016-06-07 05:02:04
    пүрэвбаатарыг дэмжиж байгаа шүү амжилт
  • Зочин 2016-06-07 04:17:38
    Гарамжав сонгохгүй мөнгө идэх л гэж орж байгаа биз
  • BAYARAA 2016-06-07 03:45:07
    АРДЧИЛСАН НАМЫХАНЫГАА ЯМАР АЙМАР ГОЁ ДЭЛГЭРЭНГҮЙ БИЧЭЭВЭЭЭ БУСАД НАМЫГ ЯААГААД Л МУУЛЦЫМ ДЭЭЭ ЗАЙЛУУЛ СЭТГҮҮЛЧИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАЙНА УУ ДААА
  • Ерөн тийм 2016-06-07 03:15:09
    Ерөн бүх сайтууд мэдээлэл хайхаасаа залхуураад хүмүүсийн ам дамжсан дам яриаг үнэн мэт сайт дээрээ бичээд хүмүүст итгүүлээд л байх юм...
  • анхням 2016-06-07 03:04:40
    Тэрбишдагва гишүүн шиг хороондоо юм хийж байгаа хүн өөр байна уу. энэ сэтгүүлч өөрөө ажлыг нь мэдэргүй байж ингэж бичиж болохгүй ээ.
    • ЗОЧИН 2016-06-07 03:39:02
      УРВАГЧ ХҮНДЭЭ
      202.9.40.39
      Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2016-06-07 03:04:38
    Гарамжавыг дэмжиж байна маш хүчирхэг төрд хэрэгтэй хүн байнлээ, Амжилт хүсэе
    • ЗОЧИН 2016-06-07 03:31:52
      Гарамжил хатагтайг санахаар ЭНЭБИШ ДАРГАА БИ САНАДАГ ЮМ ???
  • зочин 2016-06-07 02:59:20
    УИХ гэж хууль бодлого тодохойлдог газар юм бол энэ нэр дэвшигчдээс нэгэн ч тэнцэхгүй / яахав Магнай бол арайөөрбайх гэхдээл....яана даа ард түмэн..........
    • хуульч 2016-06-07 03:36:55
      БОДЛОГО ТОДОРХОЙЛОГЧ ХҮН ЁС ЗҮЙТЭЙ,АТАА ЖӨТӨӨГҮЙ АМЬДРАЛ МЭДДЭГ , ХАТ СУУСАН,БОЛОВСРОЛ, ХҮМҮҮЖИЛТЭЙ БАЙХ ШАЛГУУРТАЙ???бусдыг түүний ажлын алба хийдэг шүү дээ???...
  • njuty 2016-06-07 02:57:53
    Ardchilsan namiinhaniig magtaj ogchee zailuul deereesee tushaal avsan um bhdaa
  • 50₮ 2016-06-07 02:55:39
    өдөр бүрийн 50₮-г минь хэвнэж өгсөн Магнай дүүдээ баярлалаа хаха
  • зочин 2016-06-07 02:53:48
    Энэ Ургамалцэцэг одоо ургамалаа тариад л явж байхгүй юу хийж улс төрд орж ирээд бгаа юм
  • Б.Оюунбилэг  2016-06-07 02:52:21
    Б.Оюунбилэг энэ одоо хэн билээ. хэл сураггүй гэнэт гарж ирээд санал хураах зорилготой л юм байхдаа
  • Батаа 2016-06-07 02:52:19
    МАН буюу Гарам жав хийсэн юмтай хүн шүү дэмжээрэй
    • Бат 2016-06-07 13:07:33
      Юу хийсиймб
    • зочин 2016-06-07 03:42:39
      УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ,МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан ЭНЭБИШ ЭЭ энэ үед санан дурсах юм ???
  • Д.Лхагвасүрэн 2016-06-07 02:51:00
    Д.Лхагвасүрэн доктор гэсэн нэрнээс цаашгүй нөхөр бас нэр дэвшиж бгаа юм уу
    • зочин 2016-06-07 03:49:17
      өөрийн гомдолоо битгий бусдад нялзааж дүгнэж бай???эрдмийн зэргээг тийм амар авдаг зүйл биш санагдана
  • залуус 2016-06-07 02:39:34
    Хатанбаатар, Учрал, Магнай, Гантулга гэсэн сайхан залуучуудыг л дэмжсэн дээр.
    • хуульч 2016-06-07 03:56:13
      ЭНЭ ХҮН ТӨРИЙН ЭРХ БАРИХ БАЙГУУЛЛАГА- АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛИЙГ???.... ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА.???..... гэж андуурсан бололтой ??? АРГАГҮЙ БИЗДЭЭ ХӨӨРХС ГЭЖ???
  • бие даагч 2016-06-07 02:37:00
    бие даагч нар хэрэггүй дээ...
  • арай арай 2016-06-07 02:35:10
    эрдэнэчимэг, баянсэлэнгэ гээд амалсандаа хүрэхгүй нөхдүүд алга болвол таарна
    • ЗОЧИН 2016-06-07 04:01:02
      ЖЕНДЕР ГЭДГИЙГ МЭДЭДГҮЙ ХҮН МОНГОЛД НЭГ БАЙХ ЮМ ???энэ нөхөр эмэгтэй хүнээс төрөөгүй адгууснаас төрсөн юм байлгүй дээ ???ХӨӨРКС ГЭЖ ???
  • Мэдлэг боловсрол 2016-06-07 02:27:22
    Мэдлэг боловсролтой хүн л хэрэгтэй
  • Монос-н захирал байхдаа өрөөндөө тамхи т 2016-06-07 02:27:13
    Манай 18-р хороонд Эрдэнэчимэг дахин дэвшсэн энэ авгай дахиж гарахгүй ээ Энэ сонгууль залуучуудын сонгууль болно
  • Зочин 2016-06-07 02:22:24
    Сонин дээр Эрдэнэчимэг гишүүний тухай нийтлэл байна лээ Би оюутан байхдаа тамхи тадаг байсан гэсэн гарчигтай мэдээ байна лээ ийм л хүнд хэн итгэхийн
  • Зочин 2016-06-07 02:21:12
    Эрдэнэчимэг Баянсэлэнгэ сонгохгүй
    • хуульч 2016-06-07 04:08:54
      эмэгтэй хүнд их харшилтай нөхөр байх нь ???ЯАЖ ЭХ,ЭХНЭРИЙХЭЭ ХАЙРЫГ АМСАНАА ???
  • Candy 2016-06-07 02:19:46
    Хууль батлах биш Candy тоглоод суудаг Баянсэлэнгэ хэрэггүй байхаа
    • хуульч 2016-06-07 04:07:02
      ЭНЭ НӨХӨР ЧИНЬ ХАЖУУД НЬ БАЙГАА ЮМ ШИГ ХАРДАГ ЯАСАН МУНДАГ ҮЗМЭРЧ ВЭ??? ХУУЛЬ БАТАЛЖ ҮГ ХЭЛЖ БАЙХЫГ ҮЗҮҮГҮЙ ЮМ БАЙХДАА ??? чи өөрийгөө нэг хар???
  • Эрдэнэчимэг 2016-06-07 02:16:07
    Тамхичдын дайсан гээд байгаа. өөрөө тамхиа нуун нуун татдаг байгаа байж яагаад тамхитай тухай хууль гаргачих ваа
  • Haha 2016-06-07 02:13:31
    Shal teneg setguulch. Yuuch mededgui Teneg huur
  • Зочин 2016-06-07 02:12:26
    СХД-р дээр гоё өрсөлдөөн болох байхдаа. 72р тойрогт Эрдэнэчимэг бараг гарахгүй байх..
  • Зочин 2016-06-07 02:11:58
    Лалрын гөлөгнүүд. Баянсэлэнгэ, эрдэнэчимэг зэрэг авгайцуул бүүр гөлөгөнцөрүүд
    • зочин 2016-06-07 04:11:35
      өөрөө юу юм болдоо...........??? лавал хүн биш өт хорхой байх даа хөөркс гэж ???
  • Зочин 2016-06-07 02:10:54
    дэмжиж байна шүү Учралаа
  • Bold 2016-06-07 02:06:56
    Manai TB gishuun shig bidniigee hezee ch martdaggui hun bhgui dee ene setguulch nertei hulsnii avgai yahlaaraa humuusiig gurduj bichdeg bnaa.
  • Suvd 2016-06-07 02:03:44
    Ter ajiltai mongol hun ayulgui mongol hun eruul mongol hun gej muriin hutulbur odoo esregeeree bieljee
    • Хайдав 2016-06-07 02:34:48
      Яг үнэн штэ. Худлах гоё нэр өгч Эбэг дуурайсан АН-ын бас нэг чөтгөр.. Сайханбалагын зөвлөх байсан гэхээр ойлгомжтой. Хамаг л бүтэхгүй болохгүй дээр зөвөлдөг биз...
  • Зочин 2016-06-07 02:01:07
    Манай тойрогт Учрал мон Эрдэнэчиэг бас Баянсэлэнгэ нар нэр дэвшиж байнлээ. За за хэн ч адилхан. Тйимээс яахав залуу хүнээ дэмжээд л саналаа өгнө дөө
    5.157.38.10
    Мэдэгдсэн Хариулах
    • хуульч 2016-06-07 04:22:11
      УЛСЫН ИХ ХУРАЛ ГЭДЭГ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА БИШ БОЛОХООР СОНГУУЛЬ ЯВУУЛЖ БАЙГАА ЮМ ???... ЗАРИМ ЗАЛУУЧУУД МААНЬ ҮҮНИЙГ ЭНДҮҮРЭЭД БАЙГАА ЮМ ААДАА ???
  • zochin 2016-06-07 01:48:31
    Mongoliin ouynlag hvmvvs haichaa be adgiin baliar abgai nar zailaa
  • иргэн 2016-06-07 01:08:35
    Цолмон хулгайч болохоос улс төрч биш. Монгол төрийг самууруулж, Монгол түмнийг ядууруулж байсан хүний нэг нь
  • Зочин 2016-06-07 01:07:17
    Цолмон, Бямбасүрэн гээд нэг намын 2 нэг тойрогт байгаа юмуу сүүлдээ учрыг нь ч олохоо болилоо, энэ сонгууль ч бантан болох байх шүү
  • zochin 2016-06-07 00:46:47
    AN namiin zaxialagtai medee bn ilt medregdej bnoo
  • Zochin 2016-06-07 00:34:27
    Edgeer humuusees uur mongold eh oron ard tumniihee tuloo huchin zutgeh jinhene bolovsorson humuus alga uu.
  • Аймаар 2016-06-07 00:30:47
    Сумьяабазарын 3 жилийн ажлын тайлан орж ирэв. Бат-Үүлийн хийсэн ажлуудыг өөр дээрээ овоолчихож. Дөнгөж өчигдөр л Сумьяабазар гэдэг гишүүн байдгийг мэдлээ.
    • зочин 2016-06-07 05:59:34
      тийм шүү
    • хуульч 2016-06-07 04:16:07
      БАТ -ҮҮЛЫН ДЭЭР НЬ БАЙЖ УЛСЫН ТӨСӨВ БАТАЛДАГ БОЛОХООР ХИЙСЭН АЖИЛ НЬ ДАВХАЦСАН БАЙЛГҮЙ ДЭЭ??? ХӨРӨНГӨ ҮГҮЙ ДАРГА ӨӨРИЙНХӨӨ МӨНГӨӨР ЙИМ АЖЛЫГ ХИЙЖ ХҮЧИРХЭХГҮЙ???...