Даалгавраар “далдаганагсдад” ичих нүүр алга уу

Амаа биш гараа хөдөлгөж байгаа хүмүүсийн хийсэн бүтээсэн зүйлийг гутаан харлуулах бүхэл бүтэн баг ажилдаа ороод удаж байна. Өөлүүлэх шүүмжлүүлэх зүйл хийгээгүй, сайн юм бүр ч хийгээгүй цагаан гартнуудын даалгавараар тухайн баг ажилладаг нь ойлгомжтой хэрэг биз. Хэдхэн жилийн өмнө нийслэлчүүд зассан, тавьсан замыг голох нь битгий хэл түтжрэлгүй явна гэдгийг мартчихсан үе байсан. Харин одоо зам тавихдаа удаан байна, сургууль, цэцэрлэг барихгүй зам л тавиад байх юм гэх зэргээр өөлж, өөнтөглөхтэйгөө болоод байгаа. Учир нь замын асуудлыг сүүлийн хэдэн жил ёстой л “бөөндсөн” болохоор тэр биз. Үүнийг ганцхан тоо баримтаар баталж болно. Тодруулбал, Монгол Улс 1921-2012 оны хооронд буюу 91 жилийн дотор 2964 км зам барьсан байдаг.
 
Харин 2012-2015 онд буюу сүүлийн гурван жилд 3405 км хатуу хучилттай авто зам барьж, 91 жилийн хугацаанд барьсан авто замаас даруй 441 км-ээр илүү авто замын их бүтээн байгуулалтыг хийсэн гээд бод доо. Одоо ч авто замын их бүтээн байгуулалт өрнөсөөр байгаа. Саяхан Их Монгол Улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрний урд уулзвар хүртэлх 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдсэн. Уг ажлын хүрээнд одоо байгаа есөн метрийн өргөнтэй зорчих хэсгийг 14 метр болгон өргөтгөж, замын хоёр талаар явган хүний замтай, нэг талаараа дугуйн замтай, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах далд шугамтай, дөрвөн эгнээ бүхий авто зам болгон шинэчилсэн юм.
 
Гэтэл энэхүү шинэхэн авто замын зургийг 22 жил засч янзлаагүй замын зурагтай харьцуулан тавьж “АСЕМ-ын зам, Ард түмний зам” хэмээн түмний “тархийг угаах” үйл ажиллагаа өрнөөд авсан. Гэтэл “Ард түмний зам” хэмээн нэрлэсний учир юун. Ард түмэн толь шиг замаар явах хувьгүй хэмээн бүдүүлгээр доромжилсон нь тийм ч олон хүнд таалагдаагүй. Тэгээд ч 22 жил засаагүй замын буруутан хэн бэ гэдгийг ярих бол урт түүх бичих шаардлага гарах биз. Шүүмжлээд байгаа энэхүү замаар АСЕМ-ын төлөөлөгчид гурав хоног л явна. Явахдаа халааслаад аваад явчихгүй нь мэдээжийн хэрэг.
 
Энэ мэтээр бүтээн байгуулалтын шүүмжлэл дуусахгүй үргэлжилсээр байна. Шүүмжлэгч багийнхан авто замыг нь шүүмжилж дуусаад, явган зам болон дугуйн зам руу орсон. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр зам дээр ургасан модыг тойруулаад ямар ч зайгүй асфальтдчихсан зураг тавиад л шүүмжилж гарсан. Гэтэл замын ажлыг гүйцэтгэгч компани замын дагууд таарсан хуучин тэнд байсан амьд модыг аль болох үлдээхийг эрмэлзсэн юм билээ. Хэрвээ тэгээгүй шүүмжлээд байгаа хоёр модыг огтлоод л хаячих байсан биз. Харин тэд тэгсэнгүй.
 
Тиймээс ч асфальт дэвсэгч машины ажиллах хурд, зөв дэвсэлтийг тооцсоны үндсэн дээр дугуйн замыг барьсны дараа донхолж хашлага тавихаар төлөвлөсөн байгаа юм. Маргааш нь дугуйн замын дагууд таарсан моднуудыг тойруулж хашлага тавих, тогоо үүсгэж хар шороо дадаж ажлаа гүйцэтгэсэн хэрэг. Гэтэл замын ажил бүрэн хийгдэж дуусаагүй байхад зургийг нь дарж, хийсэн бүтээсэн ажлыг нь хэд хоног олон нийтийн сүлжээгээр харлуулах шиг л болсон. Даалгавараар “далдаганагсад” оцойж, овойтол хийж бүтээж чадахгүй юм бол компьютерийн ард нуугдаад элдэв цэцэн үг урсгаж, элийрч суухаас ичих цаг нь болсон баймаар юм.
 
Нийслэлд өмнө 20 гаруй жил байтугай 40 гаруй жил засч янзлаагүй зуслангийн замаас эхлээд бүх замыг шинээр тавихыг нь тавиад, засч янзлах боломжтойг нь янзалсан. Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн хойгуур “Japan town” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто зам, Хан-Уул дуүргийн V хороо, Яармагт байрлах Хаан банкны салбараас хойш гэр хорооллын дундуур тавьсан хагас км замууд ашиглалтад орсон. Одоо Сонгинохайрхан дүүрэг, Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км замын ажлыг эхлүүлэхэд бэлэн болоод байгаа. Сонгинохайрхан дүүргийн иргэд Толгойтын уг замыг шинэчилж өгөх хүсэлтийг олон удаа ирүүлсэн нийслэлийн удирдлагуудад тавьж байсан юм билээ. Юутай ч шүүмжлэл дундуур олон бүтээн байгуулалтыг нүдэнд харагдаж, гарт баригдтал хийж байгаа нь бахархууштай хэрэг биз ээ. Тиймээс хэн гуайн үгүйсгээд, харлуулаад байгаа замыг хийж, дуусгаад “ингээд хийчихлээ очоод хар” гээд “гайхуулж” болох нь сайхан юм. Ер нь ч тэгээд, юм хийдэг хүн л шүүмжлүүлдэг гэдэг үг байдаг шүү дээ. Юу ч хийдэггүй хүнд шүүмжлүүлэх ч зүйл юу ч байх вэ дээ, хөөрхий.


Монголын мэдээ
Ж.Отгонмягмар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Амьдралаа гэж 2016-06-09 02:47:29
    Юу ч хийгээгүй Багабандийг хийгүй ерөнхийлөгч энэ тэр гэж магтана, зөв буруу ч гэсэн өөрчилье сайжруулъя гээд махраад хийгээд байгаа АН-ыхныг хараана
    202.9.41.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-06-07 06:41:17
    ТВ9-д Ганбаяраас өөр хэл муутай нэвтрүүлэгч олдохгүй байна уу, үндэсний бөх нэвтрүүлдэггүй бол хааж байхаар ТВ дандаа хар энергитэй нэвтрүүлгэ хийдэг
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Нийслэл хүү 2016-06-07 02:37:20
    Орос цахилгаанжаад, Америк айл болгоны гадаа зам аваачаад хөгжсан юм шүү. Монгол минь хөгжиж л байна даа. Жингэрүүд хуцаж л байг, Жингийн цуваа явдгаараа явна! ...
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-06-07 02:29:17
    Нүдний чинь өмнө байгаа зүйлийг яаж ч харлуулах гээд бүтэхгүй. Аливаа юманд үнэн голтой ханддаг Монголчууд саналаа аль хэдийн шийдчихсэн байгаа. Худал ярьж доро...
    202.179.31.125
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2016-06-07 02:10:24
    MAN-YN KHULSNII LALARUUD 100 - GAAD JIL KHIIJI CHADAAGUY , SANAAGUY , KHUSEEGUY ZUILIIG NI KHIICHIKHEER BOOJI UKHEKH GEED GOL NI KHARLAAD BA...
    43.242.243.146
    Мэдэгдсэн Хариулах
  • Энх 2016-06-07 01:44:31
    Нүүрээ нуусан хөлсний лаларууд гэдэг нь үнэн ш дэн
    103.229.121.35
    Мэдэгдсэн Хариулах
  • ЦБФЖ 2016-06-07 01:35:32
    ИРГЭД НЬ ТУРЖ ҮХЭХ ГЭЖ БАЙХАД ....
    203.91.112.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2016-06-07 01:13:57
    ТВ9-ийн Ганбаяр гэж хэлгүй нөхөр шүлсэндээ гацаад л бичсэн зүйл хараад уншиж чадахгүй нөхөр, Батбилэг гэж тэр аяараа хар энерги тэр нь хөөрхий эхнэрт нь муугаар...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах