Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ
Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Уруул тагнайн төрөлхийн эмгэг судлалын нийгэмлэгтэй хамтран “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна.
 
Тус аймагт хоёр дахь удаагаа хэрэгжиж буй эл төслийн хүрээнд уруул тагнайн сэтэрхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийж, 25 хүүхдэд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр болжээ. Өмнө нь “Хязгаар нутгийн инээмсэглэл” төсөл Хөвсгөл аймагт 2013 онд хэрэгжиж, 45 хүүхдэд мэс засал хийсэн юм.
 
Дашрамд өгүүлэхэд Монгол Улсын хэмжээнд уруул, тагнайн эмгэгтэй 1000 гаруй хүүхэд эмчийн хяналтад байдгийн 60 нь Хөвсгөлд амьдардаг аж.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.