Хойд зуслангийн авто замыг бүрэн ашиглалтад хүлээлгэн өглөө

Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35 км иж бүрэн авто замыг өнөөдөр ашиглалтад бүрэн хүлээлгэн өглөө. Уг замыг   “Тэгшт плант” ХХК, “Эрдэнэ зам” ХХК-ийн түншлэл, “Төгс зам” ХХК, “Наранбулаг-Хан” ХХК, “Мотор сервис” ХХК, “Офис сервис” ХХК-ийн замчид барьсан бөгөөд ийнхүү улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. 

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат,  НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж, гүйцэтгэгч компани болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Зүгээр зам тавиад өнгөрөх биш дугуйн зам, явган  зам, гэрэлтүүлэгтэй ая тухтай гудамжийг бий болгосон замчиддаа иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэсэн  юм.

Хотын зуслангийн бүсийн Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16.35  км авто зам нь анх 1973 онд ашиглалтад орж байв. Үүнээс хойших 40 гаруй жилд уг замд  ээлжит болон их засвар  хийгээгүйн улмаас замын зорчих хэсэг бүхэлдээ бүтцийн эвдрэлд орж иргэд зорчиход хүндрэл үүсээд  олон жилийн нүүр үзсэн юм. Уг замыг өргөтгөж шинэчилснээр хуучин 7м өргөн зорчих хэсэгтэй байсан авто замыг Дамбадаржаагийн уулзвараас Шаргаморьтын уулзвар хүртэлх 9,6 км-т далангийн нийт өргөнийг 16,8м, авто замын зорчих хэсгийг 12м өргөн 4 эгнээтэй, 1м өргөн явган зам, 1.5м өргөн дугуйн замтай болгов. Мөн Шаргаморьтын уулзвараас Хандгайт хүртэлх 6.75 км-т далангийн нийт өргөнийг 12.3м, авто замын зорчих хэсгийг 7м өргөн 2 эгнээтэй, 1м өргөн явган зам, 1м өргөн ногоон байгууламж, 2м өргөн дугуйн замтайгаар өргөтгөн шинэчлэн, Сэлбэ гол дээр байрлах Шаргаморьтын 50 у\м хуучин гүүрийг буулгаж, зорчих хэсэг нь 9.5м өргөн, 1.5м өргөн явган хүний зам, 2м өргөн дугуйн зам бүхий 50 у\м хос төмөрбетон гүүрийг шинээр барьсан юм.

Тус авто  зам нь зам дагуу 51 цэгт автобусны буудал, 44 цэгт ус зайлуулах төмөрбетон хоолой, гадаргуугийн ус зайлуулах лоток, 2 талдаа гэрэлтүүлэг хийж инженерийн олон хос шийдлийг гаргасан зам болсныг гүйцэтгэгчид онцолж байв гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • SARUUL 2016-06-07 05:18:13
    zam mash saikhan bsoon khiij buteeltsen khun bolgond bayr-laa. tsaanaasaa l neg bayr khureed bdag shuu. tsag khugatsaand mash khemnelttei boljee
  • buh ajiliin 1% g hiilee 2016-06-07 04:32:38
    4 jil jaahan dusagnuulj bgaad songuuliin umnu l neeg ih shoudaj gene. haa bna busad ni ... martaagui bol
  • Зочин 2016-06-06 11:15:54
    Зорилгоо тодорхойлж түүндээ бат зогсох энэ алхам бүхныг өөрчилдөг шүү Үүл даргаа амжилт
  • Зочин 2016-06-06 11:12:09
    Bat-Uul Bat-Uul geed gantsaaraa hol yawahgui tiimees bagaar ni demjih heregtei shvv dee
  • Зочин 2016-06-06 11:04:51
    БАт-Үүлийн тэр Хандгайт явах замд билүү дээ мундаг зам тавьсан байна лээ дугуйн зам нтр хүртэл байсан санагдана би 1 удаа л явж үзсэн л дээ энэ мэтчлэн олон са...
  • Зочин 2016-06-06 10:44:11
    ene tng ym bicheed bgaa gahainuud hutsatsgaaldaa, muusain oi sanamjaa aldsan hulgaichuudaa.
  • Зочин 2016-06-06 10:43:30
    Haritsangui hotiin darga bolsnoos hoish zam ene ter shn bolood bgaa shvv huurhii min
  • Зочин 2016-06-06 10:40:13
    Гэрэл, дахни төлөвлөлт гээд их юм хийж байгаа шүү
  • Зочин 2016-06-06 10:39:34
    Бат-Үүл болон тэдний багийнхан 4 жилийн хугацаанд хотыг бүтээн байгуулалтаар бөмбөгдөж байна. Дахин төлөвлөлт, смарт карт, гудамж төсөл, ипотекийн зээл, төрийн ...
  • Зочин 2016-06-06 10:39:09
    БАТ ҮҮЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА ӨӨ БАТ-ҮҮЛИЙГ АХИАД ХОТЫН ДАРГА БОЛГОХЫН ТУЛД АН-НЫ БАГИЙХАНГ Ч ГЭСЭН ДЭМЖИЖ БАЙГАА
  • Зочин 2016-06-06 10:31:54
    Өмнөх хотын дарга нартаа танилцуулаачээ хотоо ийм болгосныг
  • Зочин 2016-06-06 10:31:17
    ХАРАНХУЙ ГУДАМЖ ОЛОН БАЙГАА ШҮҮ. ТЭР БОЛГОНД ХҮРЧ АЖИЛЛААРАЙ. ЯЛАНГУЯА ЗАХЫН ДҮҮРГҮҮДЭД.
  • Зочин 2016-06-06 10:24:12
    gudamj talbai tseverhen bolson n atuusni buudluudig yanzalj tutsnuudig zuuj tukiinhni tsaling nemsen batuuliin gaviya shuu dee
  • Зочин 2016-06-06 10:24:06
    Тэхх. БАТ-ҮҮЛ овоо юм хийгээд байгаа. Сүүлийн жилүүдэд хот өнгө зүс ороод, цэвэрхэн болоод байгаа.
  • Зочин 2016-06-06 10:19:56
    Uul baatar Omnoh hediige boduul harin ch yum yum hij bga hvn. Bilegt yu hiisiin Enhbold yu hiisiin Batbayr yu hiisiin be. Zvger l idej avaad zailsan hvmvvs. Ide...
  • Зочин 2016-06-06 10:19:25
    Миний мэдэх хамгийн дажгүй хотын дарга шүү. урд нь хотын дарга гэж байдгыг ч мэддэггүй байлаа
  • Зочин 2016-06-06 10:17:50
    Hotiin zahirgaaniihan Gudamj tusliin hureend gudamj zamiin ded buttsiig hugjuulsner auto zamin tugjrel, agaarin bohirdlig buurulj, gazar ashiglaltiig saijrulj b...
  • Зочин 2016-06-06 10:08:59
    МАН-ынхан хотын утаа, хогонд, ӨӨрсдийн гэр бҮлдээ Үнэтэй хувь нэмэр оруулсан даа.
  • Зочин 2016-06-06 10:04:22
    Хот дэндүү гоё болж байгааг бишүү
  • Зочин 2016-06-06 10:03:47
    ӨнгӨрсӨн 4 жилийн УБ хотын ӨӨрчлӨлт, шинэчлэлт иргэдийг шоконд оруулаад байна. Учир нь ӨмнӨ нь хэзээ ч хийж байгаагҮй зҮйлийг 4хӨн жилийн дотор хийж, хэрэгжҮҮлс...
  • Зочин 2016-06-06 10:01:29
    Ene uuliig muulaad bgaa garuud oorsdiig n hun zugeer l novsh
  • Зочин 2016-06-06 10:01:02
    Ene jiliin songuuliar bat uuldee sanalaa ogno do gants gyltaaj gylaah ajil hiij bgaa gants hun
  • Зочин 2016-06-06 09:58:42
    Бат-Үүл шиг хийсэн ажилтай хүмүүс ажлаа тайлагнаад иргэдийн зүгээс ч ярьж хэлж магтаж сайшаах асуудал элбэг байна хийсэн юмгүй хүмүүс ярих ч юмгүй байгаа байх ...
  • Зочин 2016-06-06 09:49:37
    suuliin 4 jiliin zun tsewerhen ungulug tsetseg nawchaar duursen hotod l amidarlaa zugaalj amarhad hurtel taatai hot goe bolood ireheer humuusiin uhamsar bas dag...
  • Зочин 2016-06-06 09:47:47
    тийм ш дээ хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү дээ
  • Зочин 2016-06-06 09:40:52
    Өмнөх хотын дарга нар юу хийж байсан юм бэ. Ганц ажил хийж Үүл баатрыг муулдаг хҮмҮҮс гэрээсээ гараад нэг алхаад үз дээ.
  • Зочин 2016-06-06 09:39:16
    Өмнөх хотын дарга нарын харсан ч хараагүй юм шиг тоодоггүй байсан асуудлуудыг эхнээс нь шийдээд эхэлчихсэн. Мундаг ажиллаж байгаа Үүлэн үст баатар маань
  • Бат-Үүл!!! 2016-06-06 09:37:27
    Хүний санаа нь зөв бол үйлс нь зөв байдаг ажээ!!! Өмнөх Засаг дарга нар ямар санаа зорилготой хүмүүс байж вэ???
  • Зочин 2016-06-06 09:36:11
    Бүхнийг хараар боддог сэтгэцийн эмгэгтэй болчихсон хүмүүс ямар гоё сайхан ажил хийсэн тэд нар муулжил байна харин та битий шантраарай
  • Зочин 2016-06-06 09:25:26
    Гэр хорооллын дахин төлөвлөлтөө цааш нь үргэлжлүүлээд аваад явуул нээрээ үнэн сэтгэлээсээ баярлах нь байна
  • Зочин 2016-06-06 09:23:00
    Hiisen ajil bgaa ch hiigeeggui ajil bas ih bgaa ter ajlaa dahij songogdood hiij duusgaarai
  • Зочин 2016-06-06 09:21:22
    Зам засагдаж өргөсөөд уулзварууд нэмэгдээд, авобусны буудлууд шинжщэчлэгдээд тэнд нь зарын самбар байршуулаад. Ер нь юуг яаж шийдээ болохоор байна бүгдийг нь ши...
  • Зочин 2016-06-06 09:21:14
    Yu hiichihvee gd l bsn. Bat-Uuliin buyanaar shunu oroi aih ayulgui alhah bolomjtoi bolson bn. Yarmagiin denjiinhen ch bas shan gereltuulegtei, tsetserlegtei bol...
  • Зочин 2016-06-06 09:19:15
    саппорогийн тойрогийг 4 замын уулзвар болгосон бас зуслангийн замыг зассанд нь үнэхээр талархаж явдаг шүү цаашид ч гэсэн олон сайхан бүтээн байгуулалт хийгээрэй...
  • Зочин 2016-06-06 09:17:40
    Нүдэн дээр илт харагдаж бгаа юмыг ялгаж хардаг нь ялгаад харна доо. Хаврын синдромоо больж ажил хийлгээд дэмжээд байх хэрэгтэй шд. Нэг л их хүн шүүмжилсэн улс. ...
  • Зочин 2016-06-06 09:17:14
    Ганц итгэл үзүүлж болох хүн бол Бат-Үүл шүү дээ
  • Зочин 2016-06-06 09:16:53
    heleh ugtei hiisen ajiltai bna gedeg shn l da hunii omno am bardam
  • Зочин 2016-06-06 09:12:17
    UB ODOO L JINHENE UTGAARAA HUGJIJ BH SHIG.
  • Зочин 2016-06-06 09:07:38
    Чамайг дэмжиж байна. Их ажил хийж байгаа шүү. Хотын хүн л хотоо хөгжүүлнэ гэж чи хэлдэг. Юу үнэн тэр үнэн шүү.
  • Зочин 2016-06-06 09:07:25
    Хийсэн ажилтай хүнээс л өө хайна шүү дээ юу ч хийгээгүй зүгээр идэж уусан хүнээс хайх гэхнээ юу ч олдохгүй шүү дээ
  • Зочин 2016-06-06 09:06:18
    Udruus udurt ungu zasaj bga hotoo uursduu bid nar l hairlahgui bol uur hen ch hairlahgui. Bat-Uulees umnu N.Enkhbayar, M.Enkhbold, Batbayar geed umnu ted uursdu...
  • Зочин 2016-06-06 09:04:14
    АРДЧИЛСАН НАМААС ГАНЦ НЭР ЦЭВЭР, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН ХҮН НЬ БАТ-ҮҮЛ БОЛОХООР МАН-ЫНХАН МУУЛЖ ДООШ НЬ УНАГАХ ГЭЭД АРГАА БАРААД ХҮҮГ НЬ ГҮТГЭН ДОРОМЖИЛЛОО. С...