Эрдоган: Эмэгтэйчүүд дор хаяж гурван хүүхэд төрүүлэх ёстой

Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган өчигдөр эмэгтэйчүүдийн төрүүлэх хүүхдийн доод хязгаарыг тогтоосон нэн хачирхалтай мэдэгдлийг хийв. Тодруулбал, турк эмэгтэйчүүд багадаа гурван хүүхэд төрүүлэх ёстой гэдгийг онцолсон байна.

Р.Эрдоган  охиныхоо тэргүүлэх “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны шинэ барилгын шав тавих ёслолд оролцох үедээ дээрх мэдэгдлийг хийжээ. “Ээж болохоос татгалзана гэдэг эмэгтэй хүний жам ёсны амьдралаас татгалзаж байна гэсэн үг. Багаар бодоход гурван хүүхэдтэй байх ёстой. Ажил хийдэг гээд ээж болохоос татгалзаад байж болохгүй” хэмээжээ. 

Мөн тэрбээр Турк улс ажил эрхэлдэг эхчүүд рүү чиглэсэн чухал арга хэмжээг бодлогын төвшинд авч хэрэгжүүлж ирсэн гэдгээ энэ үеэр онцолсон байна. Туркийн хүн ам сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр нэмэгдэж байгаа ч, хүн амаа өсгөх байр суурийг баримталдаг Ерөнхийлөгч Эрдоган өнгөрсөн хугацаанд ч гэсэн эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх асуудалд хэд хэдэн удаа хачирхалтай мэдэгдлийг хийж байсан. Албан ёсны статистик мэдээллээр, Туркийн хүн ам 2000 онд 68 сая хүрэхтэй үгүйтэй байсан бол өнгөрсөн онд 78.741 сая хүртлээ өссөн үзүүлэлттэй байсан юм. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 хувиар өссөн үзүүлэлт байлаа.


Монголын мэдээ
Б.Даваа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зараа 2016-06-06 12:53:46
    энэ сумтай өвөө ядаж санаагаа ил хэлээд улсаа соёлоос хойш татдаг бол манай нэг жижигхээн нөхөр уран үгээрээ унатал панаалдаж байгаад биднийгээ хойш татах юмдаа...
  • хм 2016-06-06 09:23:34
    Яаадаг муу вирус вэ энэ чинь одоо