Их хурал ба нийтийн талбайг хүн-хогноос цэвэрлэцгээе
Хог гэж юу вэ? Хог бол хүний хэрэгцээнээс илүү гарч шаардлага хангахгүй зүйлс юм. Хогийг яах ёстой вэ? Хогийг хогийн саванд хаях ёстой. Хэрэв хэн нэгэн хүн олон нийтийн газар хог хаяж эсвэл төрөөс мөнгө хулгайлж байвал тэр “хогон толгойтой” байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл тархи толгойд нь өмхийрсөн хог байна гэж ойлгох хэрэгтэй. Хогон толгойтой хүн тэр чигээрээ хүн-хог юм. Хүн-хог бол хүний нийгмийн шаар шавхруу билээ. Хүн-хогнуудыг хүний нийгмээс ба их хурлаас зайлуулах ёстой. Иргэд хогтой хамт амьдарч болохгүй. Иргэд хүн хогнуудтай хамт амьдарвал хүн хогны ялзарсан үнэр болон бэртэгчин ёс суртахуун нь иргэдэд шингэнэ. Энэ хэвээрээ удвал нийгэм тэр аяараа хогийн тантан болно.Хогийн тантан болсон нийгэмд амьдрахад асар хүнд болно. Иймд нийгмээрээ хогийн тантан болохгүйн тулд хүн хогнуудыг үтэр өшиглөн холдуулан зайлуулах хэрэгтэй.

Хэрхэн үүнийг хийх вэ? Бага насны хүүхдүүдийн сэтгэхүйд эцэг эх, багш, ойр дотныхон нь эерэгээр нөлөөлдөг байх нь чухал.Насанд хүрэгчдийн хогтой вирустэй сэтгэлгээ ба тархитай нь хуулийн дагуу ярих хэрэгтэй. Насанд хүрэгчидийг зайлуулах нь үр дүнтэй. Хогон сэтгэхүйтэй эмээ өвөө, аав ээжтэй бол үр удам нь болсон хүүхдүүд тэднийгээ дуурайгаад хогон толгойтой болно. Хүн хогнууд хамгийн хорлонтой нь өөрсдийн гэр оронд хог хаяхгүй,гэрээсээ хулгай хийхгүй атлаа нийтийн төсвийн мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь өөртөө завшдаг, гудамж талбайд хог хаядаг бэртэгчин зуршилтай. Манай нийгэм хүн хогнуудтай ширүүн тэмцэл хийх цаг боллоо. Жилийн жил хаврын хаварт нийслэл хотод боловсрол эзэмшиж төгсөж буй оюутан хогнуудыг харж болно. Тэд хаа таарсан газраа хог хаяж солиордог. Дээд боловсрол эзэмшсэн хүний хог хаяж буй үйлдэл нь боловсролгүй хүний хог хаяхаас асар их хортой. Монголын нийгэм хүн хогтой тэмцэх “субботник” аян өрнүүлэх цаг боллоо. Нийгмийн гишүүн бүр мулгуу, мунхаг эрх баригчид болон хог хаяж буй хогон толгойтой нөхдөд шаардлага тавья. Улсаа худалддаг, хулгайч, нийтийн эзэмшлийн зам талбайд хог хаядаг байвал тэр хүнийг хүн биш гэж үзье. Тийм этгээд рүү хаа таарсан газраа өндөг шидэж, гурил цацъя.Хүн хог болсон тийм этгээд нэг бол хогийн цэгт очиж амьдрах ёстой эс бөгөөс ИРГЭН ХҮН болж дахин шинээр төлөвших ёстой. Өөр зам байхгүй. “Хулгайчгүй,хоггүй сэтгэлгээтэй Монголчууд” аяныг өрнүүлье.Төрийг луйвардах сэтгэлтэй, хог хаяж байгаа хүн ядуу, харанхуй, сөрөг сэтгэлгээтэй байна гэсэн үг. Ийм этгээдүүдийг өөгшүүлэхээ больцгооё.

Их хурал ба гудамж талбайгаа хамтад нь цэвэрлэцгээе.
Иргэдээ сонгууль бол хариуцлага шүү.
Б.Болд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.