Н.Төгсцогт олимпт оролцох талаар бодож эхэлжээ
Олон улсын боксын холбооны удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт Швейцарьт хуралдаж нэгэн чухал түүхэн шийдвэрийг гаргасан билээ. Тодруулбал  мэргэжлийн боксчид энэ удаагийн олимпийн наадмаас эхлэн олимпийн наадамд оролцох эрх нээгдэж байгаа юм. Уг шийдвэрийг 88 орны төлөөллөөс 84 нь  зөвшөөрснөөр ийн шийдвэр гарсан байна.

Энэхүү түүхэн чухал шийдвэрийн дараа мэргэжлийн боксчин болсон Лондонгийн олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт Риод  тулалдах уу  гэх асуултыг спорт сонирхогч төдийгүй, Монголчууд бүгд шахуу асуух болсон. Тэгвэл Н.Төгсцогт гавьяат олимпийн наадамд оролцох тухай бодож эхэлсэн байна. Тэрбээр өөрийн  нүүр номондоо “ “Олимпод оролцох талаар яах ийхээ шийдчихээд тодорхой мэдээлэл тавина аа, манайхаан” хэмээн бичжээ. 

Хэрэв Н.Төгсцогт 56 кг-д эх орноо төлөөлөн Риогийн дэвжээнд гарахаар болбол ирэх сард Венесуэлд болох тэмцээнээс олимпийн эрх авах учиртай. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zocjin 2016-06-06 06:25:53
    MEREGJLIIN BOXIIN WBC KHOLBOO NI MEREGJLIIN TAMIRCHID OLIMPID OROLTSWOL 2 JIL TEMTSEEND OROKH ERKHGUY BOLGONO GEED ZARLACHIKHSAN .